Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Дэд хууль 4:27 - Ариун Библи 2013

27 ЭЗЭН та нарыг ард түмнүүдийн дунд бутраан тарааж, та нарыг хөөн явуулах тэдгээр үндэстнүүдийн дотор та нар цөөхүүлээ үлдэнэ.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

27 ЭЗЭН та нарыг ард түмнүүдийн дунд бутраан тарааж, ЭЗЭНий та нарыг хөөн явуулах тэдгээр үндэстнүүдийн дотор та нар цөөхүүлээ үлдэнэ.

Onani mutuwo Koperani




Дэд хууль 4:27
23 Mawu Ofanana  

Тэгээд тэд —За хөдөлцгөөе, бүгдээрээ хот болон тэнгэрт тулам оройтой өндөр цамхаг барьж байгуулан нэрээ алдаршуулцгаая. Эс тэгвээс бид бүх дэлхий дээр тарж бутрах болно гэж хэлэлцжээ.


Иаков, Симеон Леви хоёрт —Энэ нутгийнханд, канаанчуудад болон перизчүүдийн дунд та нар намайг жигшүүр болгосноороо надад лай тарилаа. Бид цөөхүүлээ, тэд миний эсрэг нийлж, намайг довтлон, намайг алж, би гэр оронтойгоо устгагдах болно гэв.


Тэд надад —Олзлолоос үлдэгсэд, аймагтаа туйлын зовлон зүдүүр, басамжлал амсаж, Иерусалимын ханан хэрэм нурж, гулдан хаалганууд нь галд шатсан гэв.


Үр удмыг нь үндэстнүүдийн дунд унагаж Газар бүрд тэднийг тараах болно гэсэн.


Та биднийг идэшний хонь адил өгч, Биднийг улс үндэстнүүдийн дунд тараасан.


Ард түмнээ Та Ашиггүйгээр худалдаж, Үнийг нь үл нэмэгдүүлэв.


Чидун жимсний модыг цохиход Орой дээрх мөчирт хоёр гурван чидун, Жимсний модны салаанд дөрөв, тав үлдэх адил Дахин хураахад тэнд үлдэнэ гэж Израилийн Бурхан, ЭЗЭН зарлиг болов.


Тиймээс Би та нарыг энэ нутгаас та нарын бас эцэг өвгөдийн чинь ч мэдэхгүй нутаг уруу чулуудна. Тэнд та нар өөр бурхдад өдөр, шөнөгүй үйлчлэх болно. Учир нь Би та нарыг таалахгүй” гэж хэл.


Тиймээс “Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Би тэднийг алс хол, үндэстнүүдийн дунд шилжүүлж, улсуудын дунд тараасан боловч очсон улсад нь Би түр хугацаанд тэдний төлөө ариун газар нь болж байв.»”


Тийнхүү Би тэднийг үндэстнүүдийн дунд тарааж, улсуудын дунд түгээх үед тэд Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно.


Тэднийг үндэстнүүдийн дунд цацаж, нутгуудаар тараахаар Би цөлд тэдний эсрэг гараа өргөсөн.


Би чамайг үндэстнүүдийн дунд цацаж, Би чамайг улсуудаар тарааж, Би бузрыг чинь чамаас шатаана.


Мешех, Тубал болон бүх олон түмэн нь тэнд байгаа. Булшнууд нь тэднийг хүрээлж байна. Тэд бүгд хэдийгээр амьдын газарт айдсыг төрүүлж байсан ч илдэнд алагдсан хозлуулаагүй хүмүүс билээ.


Эзэн минь, зөвт байдал Таных. Харин өнөөдрийнх шиг ичгүүр биднийх. Бас иуда хүмүүс, Иерусалимын оршин суугчид мөн бүх Израиль бас Таны эсрэг хийсэн харш юмсынх нь төлөө Таны хөөсөн хол ойрын бүх улсад энэ нь хамаарна.


Тэд Түүнийг сонсоогүй тул Бурхан минь тэднийг зайлуулж Тэд үндэстнүүдийн дундах Тэнүүчлэгчид болох болно.


Би араас чинь илд сугалан та нарыг үндэстнүүдийн дунд тарааж, нутаг чинь эзгүйрч, хотууд чинь балгас болно.


Харин Би тэднийг салхи шуурганы хамт тэдний мэдэхгүй бүх үндэстний дунд тараан цацна. Тиймээс газар нутаг нь тэдний ард эзгүйрэн хоосорч, хойш урагш нэг ч хүн явахгүй. Юу гэвэл тэд тааламжит газрыг хоосруулсан юм гэв.


ЭЗЭН, чамайг болон чиний дээрээ залах хааныг чиний болон эцэг өвгөдийн чинь таньж мэдэхгүй улс үндэстэн уруу аваачна. Чи тэнд мод, чулуугаар хийсэн өөр бурхдад зарагдана.


ЭЗЭН бас уур хилэн, зэвүүцлээрээ тэднийг тэр газраас хуу татан өөр газар уруу өнөөдрийнх шиг тарааж шиджээ” гэж хэлэх болно.


ЭЗЭН Бурхан чинь чамайг өрөвдөж, чамайг тараан цацсан бүх улс үндэстний дундаас дахин цуглуулж, олзлогдогсдыг чинь буцаана.


«Би тэднийг тасчин хүн төрөлхтний дурдатгалаас арчин хаяна» гэж Би хэлсэн.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa