Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Дэд хууль 4:26 - Ариун Библи 2013

26 Иордан голыг гатлан эзэмшихээр очиж буй газартаа та нар даруй сөнөх болно хэмээн та нарын эсрэг гэрчлэхийн тулд өнөөдөр би тэнгэр газрыг дуудаж байна. Та нар тэнд удаан амьдрахгүй, харин бүрмөсөн сөнөнө.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

26 Иордан голыг гатлан эзэмшихээр очиж буй газартаа та нар даруй сөнөх болно хэмээн та нарын эсрэг гэрчлэхийн тулд өнөөдөр би тэнгэр газрыг дуудаж байна. Та нар тэнд удаан амьдрахгүй, харин бүрмөсөн сөнөнө.

Onani mutuwo Koperani




Дэд хууль 4:26
32 Mawu Ofanana  

Тэдний хашхираан ЭЗЭНий өмнө үлэмж их болсон учир бид энэ газрыг устгана. Үүний учир биднийг ЭЗЭН илгээсэн юм.


Би өгсөн газар нутгаасаа Израилийг таслан хаяж, Өөрийн нэр алдарт ариусган тусгаарласан өргөөг мэлмийнээсээ зайлуулна. Ийнхүү Израиль бүх ард түмний дунд ёгт үг, тоглоом тохуу болно.


Тэнгэр ээ, сонсогтун. Газар аа, чих тавигтун. ЭЗЭН айлдаж байна. “Өсгөж торниулсан үрс маань Өөдөөс минь тэрслэн бослоо.


Дараа нь би —Эзэн минь, хэр удаан тэгэх вэ? гэсэнд Тэр хариулан —Хотууд эвдрэн сүйдэж, оршин суугчгүй болж, Орон байр эзгүйрч, Газар нутаг юу ч үгүй хоосрох хүртэл үргэлжилнэ.


Тиймээс Би та нарыг энэ нутгаас та нарын бас эцэг өвгөдийн чинь ч мэдэхгүй нутаг уруу чулуудна. Тэнд та нар өөр бурхдад өдөр, шөнөгүй үйлчлэх болно. Учир нь Би та нарыг таалахгүй” гэж хэл.


Тэнгэрс ээ, үүнд хиртхийгтүн! Мөн чичирч, цөхрөгтүн” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Ээ нутаг аа, нутаг аа, нутаг аа, ЭЗЭНий үгийг сонс!


Үзэгтүн, бүслэлтийн далангууд хотыг авахаар түүнд хүрчээ. Илд, өлсгөлөн болон тахлын улмаас хот өөрийнх нь эсрэг тулалддаг халдеичуудын гарт оров. Таны айлдсан зүйл биелжээ. Үзэгтүн, Та хардаг билээ.


Тиймээс та нарын үйлдлүүдийн муу муухайгаас болон та нарын үйлдсэн жигшүүрээс болж ЭЗЭН цаашид тэвчиж чадахаа болив. Ингээд танай нутаг энэ өдрийнх шиг балгас, аймшиг, хараал бөгөөд оршин суугчгүй болсон.


Газар дэлхий, сонсогтун. Үзэгтүн, Би энэ хүмүүс дээр гай гамшгийг буюу Төлөвлөгөөнийх нь үр дүнг авчирч байна. Учир нь тэд үгсийг минь сонсоогүй бөгөөд Хуулийг минь ч бас эсэргүүцсэн билээ.


Би тэр газрыг эзгүйрүүлж, балгас болгож, түүний хүч чадлын бардамнал нь үгүй болно. Израилийн уулс нь хоосорч, тийнхүү хэн ч түүгээр үл өнгөрнө.


Тиймээс Израилийн уулс аа, Эзэн БУРХАНы үгийг сонс. Эзэн БУРХАН уулс толгодод, жалга хөндийнүүдэд, хоосорсон балгасуудад мөн эргэн тойрны бусад үндэстнүүдийн олз, тэдэнд элэглэл болсон хаягдсан хотуудад ингэж айлдаж байна.


Эс тэгвээс тэр нутгийг бузарласны төлөө та нараас урьд байсан үндэстнийг бөөлжин гаргасан шигээ тэр нь та нарыг мөн бөөлжин гаргах болой.


Сонсогтун, ард түмэн бүгд ээ, Сонордогтун, дэлхий хийгээд түүнийг дүүргэгчид ээ! Эзэн ариун сүмээсээ, Эзэн БУРХАН та нарын эсрэг гэрчлэгч байг.


Уулс болон дэлхийн хүчит суурь аа, ЭЗЭН ард түмнийхээ эсрэг заргатай тул ЭЗЭНий заргыг сонсогтун. Тэрээр Израильтай заргалдах болно.


Илдний ирээр тэд унагаагдаж, бүх үндэстнүүд уруу цөлөгдөнө. Харийнхны цаг гүйцэх хүртэл Иерусалим харийнхны хөл доор талхлагдах болно.


Тэгвэл ЭЗЭНий уур хилэн та нарын эсрэг дүрэлзэн Тэрээр тэнгэрийг хааж, бороо орохгүй, газраас үр тариа ч ургахгүй болно. Та нар ЭЗЭНий өгч буй сайн газраас даруй устана.


Хорон мууг үйлдэн Намайг мартсанаас чинь болж ЭЗЭН чамайг устгах хүртэл, үтэр сөнөөх хүртэл чиний дээр гарын чинь ажил үйл бүрд хараал, үймээн самуун, хатуу зэмлэл илгээх болно.


ЭЗЭН, чамайг хатгаа, халуурал, халуун ханиад, халуун чичрэг, ган гачиг, салхины гамшиг, хөгц мөөгөнцрөөр бут ниргэнэ. Энэ бүх гай гамшиг чамайг сөнөтөл чинь дагана.


Түүний чамд тушаасан тушаал, зарлигуудыг сахихаар чи ЭЗЭН Бурханыхаа дуу хоолойг дагаагүй учир энэ бүх хараал чам дээр бууж, чамайг нэхэн дагасаар эцэст нь чамайг устгана.


ЭЗЭН бас энэхүү хуулийн номд бичигдээгүй өвчин бүхнийг, тахал бүрийг чамайг усттал чинь чам дээр авчирна.


ЭЗЭН бас уур хилэн, зэвүүцлээрээ тэднийг тэр газраас хуу татан өөр газар уруу өнөөдрийнх шиг тарааж шиджээ” гэж хэлэх болно.


Овгийнхоо бүх ахмад болон түшмэдээ миний өмнө цуглуул. Би тэдний чихэнд эдгээр үгсийг сонсгож, тэдэнд гэрч болгохоор тэнгэр газрыг дуудъя!


Тэнгэр сонсог, би ярья! Газар чагнаг, миний амнаас гарах үгсийг.


Тэрээр хүүг чинь Намайг дагахаас эргүүлж, тэд өөр бурхдад үйлчилж мэднэ. Тэгвэл ЭЗЭНий уур хилэн та нарын эсрэг дүрэлзэж, та нарыг даруй устгах болно.


Хэрэв чи өөрийн Бурхан ЭЗЭНийг мартаж, өөр бурхдыг дагаж, тэдэнд үйлчилж, тэдэнд мөргөвөөс та нар гарцаагүй устах болно хэмээн би өнөөдөр та нарын эсрэг гэрчилж байна.


Та нар ЭЗЭН Бурханыхаа дуу хоолойг сонсоогүйгээс болж өмнө чинь ЭЗЭНий устгасан тэдгээр үндэстнүүдийн нэгэн адил та нар устгагдах болно.


Хэрэв та нар Бурхан ЭЗЭНийхээ тушаасан гэрээг зөрчин, өөр бурхдад очиж үйлчлэн тэдэнд мөргөвөл ЭЗЭНий уур хилэн та нарын эсрэг шатаж, Түүний өгсөн сайхан нутаг дээр нь та нар төдөлгүй мөхөх болно гэв.


Та нар харийн бурхдад үйлчлэн ЭЗЭНийг орхивол, та нарт сайныг хийсэн Тэр нүүрээ буруулан, та нарт гай зовлон авчирч, та нарыг эргэн залгих болно гэв.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa