Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Дэд хууль 4:24 - Ариун Библи 2013

24 Учир нь Бурхан ЭЗЭН чинь хуйхлан шатаагч галтай, хартай Бурхан юм.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

24 Учир нь чиний Бурхан ЭЗЭН бол хуйхлан шатаагч гал, хартай Бурхан юм.

Onani mutuwo Koperani




Дэд хууль 4:24
28 Mawu Ofanana  

Өөрийнхөө оршихуйгаас хөөн зайлуулахад тултлаа Иерусалим ба Иудад ЭЗЭН уурлан хилэгнэсэн юм. Харин Зедекиа, Вавилоны хааны эсрэг тэрслэн босов.


Чи уурласан үедээ тэднийг Галтай зуух мэт болгоно. ЭЗЭН уур хилэн дотроо тэднийг залгиж, Гал тэднийг шатаана.


Учир нь тэд мөргөлийн өндөрлөгүүдээрээ Түүнийг уурлуулж, Сийлмэл хөргүүдээрээ хардалтыг нь хөдөлгөсөн.


Агуу их сүр жавхлан тань тэрслэгчдийг дарав. Асгарах хилэнгийн тань цогонд тэд сүрэл мэт шатав.


Тэдэнд чи бүү мөргө, бүү үйлчил. Учир нь чиний Бурхан ЭЗЭН хартай Бурхан бөгөөд Намайг үзэн ядагчдын хувьд эцгүүдийнх нь хилэнцийн шийтгэлийг гурав, дөрөв дэх үеийн хүүхдүүдэд нь хүртэл Би буулгадаг.


Израилийн хөвгүүдийн нүдэнд ЭЗЭНий цог жавхлангийн төрх нь уулын орой дээрх дүрэлзэн буй гал мэт байлаа.


Сүү бал урссан нутаг уруу яв. Та нар зөрүүд ард түмэн учраас Би та нарыг замд хөнөөчихгүйн тулд Би дунд чинь явахгүй гэв.


Чи өөр ямар ч бурханд мөргөж болохгүй. Учир нь Хардагч нэртэй ЭЗЭН нь хартай Бурхан билээ.


Израилийн гэрэл нь гал, Ариун Нэгэн нь дөл болж, Өргөст бут сундуу бутыг нь ганцхан өдөрт шатаана.


Үзэгтүн, ЭЗЭНий нэр алс холоос ирж байна. Уур нь шатаж, утаа нь өтгөрч, Уруул нь зэвүүцлээр дүүрч, Хэл нь түймэрдэгч галтай адил байна.


Учир нь шатаах газар эртнээс зэхэгджээ. Үнэндээ энэ нь хааны төлөө бэлтгэгджээ. Тэр үүнийг асар том, гүнзгий хийжээ. Галын нүх нь түлээгээр дүүрэн байв. ЭЗЭНий амьсгал нь хүхрийн урсгал мэт түүнийг ноцооно.


Сион дахь нүгэлтнүүд айж, Сүсэг бишрэлгүйчүүд чичрэв. “Хэн маань түймэрдэгч галын дотор сууж чадах вэ? Хэн маань мөнхөд шатсаар амьдарч чадах вэ?”


Би ЭЗЭН. Нэр минь Тэр билээ. Би алдраа бусдад, магтаалаа сийлмэл хөргүүдэд өгөхгүй.


Хай ЭЗЭНийг, тэгвэл амьд үлдэнэ. Эс тэгвэл Иосефын гэрт Тэр гал мэт гарч, цөлмөх болно. Бетелд түүнийг унтраах хэн ч үгүй.


ЭЗЭН бол хартай, өширхөгч Бурхан юм. ЭЗЭН бол өширхөгч, хилэгнэгч юм. ЭЗЭН Өөрийнхөө өстнөөс өшөөгөө авдаг. Тэр дайснууддаа зориулан хилэнг хураадаг.


Түүний зэвүүцлийн өмнө Хэн зогсож чадах вэ? Түүний шатаж буй уурыг Хэн тэсвэрлэж чадах вэ? Түүний хилэн нь гал мэт асгарч, Тэрээр хаднуудыг эвддэг.


ЭЗЭНий хилэнгийн өдөр Алт мөнгө нь тэднийг чөлөөлж чадахгүй. Түүний хардалтын галд Бүх дэлхий цөлмөгдөх болно. Учир нь дэлхийн бүх оршин суугчдын бүрэн төгсгөлийг, Үнэхээр сүрдмээр төгсгөлийг Тэр хийх болно.


Тиймээс Би олзонд босож ирэх өдөр Намайг хүлээ” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Үнэхээр үндэстнүүдийг цуглуулж, хаанчлалуудыг чуулуулж, Шатаж буй бүх уураа, бас зэвүүцэлээ Тэдэн дээр асгах нь Миний шийдвэр юм. Учир нь бүх дэлхий Миний зүтгэлийн галаар цөлмөгдөх болно.


Би Израилийн хөвгүүдийг Өөрийн хардалтаар устгахгүйн тулд тэдний дунд Миний төлөө хардсанаараа тахилч Аароны ач, Елеазарын хүү Финехас Израилийн хөвгүүдээс Миний уур хилэнг эргүүлжээ.


Эсвэл бид Эзэний харыг хөдөлгөх үү? Бид Түүнээс илүү хүчтэй юм гэж үү?


ЭЗЭН, тэднийг хэзээ ч өршөөхгүй. Харин ч ЭЗЭНий уур хилэн, хардалт нь түүний эсрэг шатаж, энэ номд бичигдсэн хараал бүхэн түүн дээр бууж, ЭЗЭН түүний нэрийг тэнгэрийн доороос арчина.


Тэд харийн бурхдаар Түүний хардалтыг өдөөж, жигшүүрт юмсаар Түүнийг гомдоожээ.


Тэдэнд чи бүү мөргө, бүү үйлчил. Учир нь чиний Бурхан ЭЗЭН хартай Бурхан бөгөөд Намайг үзэн ядагчдын хувьд эцгүүдийнх нь хилэнцийн шийтгэлийг гурав, дөрөв дэх үеийн хүүхдүүдэд нь хүртэл Би буулгадаг.


Та нарын дунд байгаа ЭЗЭН Бурхан чинь хартай Бурхан учир ЭЗЭН Бурхан чинь та нарт уурлан хилэгнэж, газрын хөрснөөс та нарыг арчин зайлуулуузай.


Чи өнөөдөр мэдэж ав. ЭЗЭН Бурхан чинь чиний өмнө дүрэлзэж байгаа гал шиг гатлан явж, тэднийг бут цохин чиний өмнө унагана. Ингэснээр чи ЭЗЭНийхээ айлдсан ёсоор тэднийг хөөн гаргаж, даруй устгах юм.


Яагаад гэвэл бидний Бурхан шатаах гал мөн.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa