Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Дэд хууль 4:23 - Ариун Библи 2013

23 Тиймээс өөрсдийгөө хяна. ЭЗЭН Бурханаас чинь та нартай байгуулсан гэрээг мартаж, ЭЗЭН Бурханыхаа хориглосон ямар нэгэн хэлбэр дүрстэй сийлмэл хөрөг та нар бүтээгүүзэй.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

23 Тиймээс өөрсдийгөө хяна. ЭЗЭН Бурханаас чинь та нартай байгуулсан гэрээг мартаж, ЭЗЭН Бурханыхаа хориглосон ямар нэгэн дүрстэй сийлмэл хөргийг та нар бүтээгүүзэй.

Onani mutuwo Koperani




Дэд хууль 4:23
26 Mawu Ofanana  

Та нартай Миний байгуулсан гэрээг та нар бүү март. Та нар өөр бурхдаас бүү эмээ.


Мянга мянган үеийнхэнд Түүний тушаасан үг, гэрээг нь мөнхөд санагтун.


Миний чамд айлдсан бүхнийг анхааралтайгаар сахь! Өөр бурхдын нэрийг хүлээн авч болохгүй, амнаас чинь сонсогдож ч болохгүй.


Дэлхий өөрийн оршин суугчдын дор бузарлагдав. Учир нь тэд хуулиудыг зөрчиж, тогтоолуудыг өөрчлөн мөнхийн гэрээг эвдэв.


Итгэлгүй охин, чи хэр удаан Үүгээр түүгээр явах юм бэ? Учир нь ЭЗЭН дэлхий дээр нэгэн шинэ зүйл бүтээв. Эмэгтэй хүн эрэгтэй хүнийг хүрээлнэ.”


Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. “Би бас чиний үйлдсэнчлэн чамд үйлдэнэ. Чи гэрээг зөрчсөнөөрөө тангаргийг жигшсэн.


Тиймээс би орж харахад, үзэгтүн, мөлхөгчдийн аливаа хэлбэр, араатан амьтад мэт жигшүүрт зүйлийг Израилийн гэрийн хамаг шүтээнтэй хамт эргэн тойрон дахь ханан дээр сийлсэн байв.


“Миний зарц Мосегийн хуулиудыг санагтун. Хоребт бүх Израилийн төлөө Миний түүнд тушаасан тогтоол, зарлигуудыг ч сана.


Үүнийг харж, ЭЗЭНий бүх тушаалыг санан үйлдэж, ингэснээр садар самуунд хөтөлдөг өөрсдийн зүрх болон нүднийхээ араас дагахгүй байхын тулд та нарт энэ цацаг чинь байх юм.


Есүс хариуд нь —Хэн нэг нь та нарыг төөрөлдүүлэх вий, болгоомжил.


Тэгээд Тэр тэдэнд —Алив шуналаас өөрсдийгөө хамгаал, болгоомжил. Хэн нэгний амь өмч хөрөнгөнийх нь хангалуунаас хамаардаггүй гэв.


Тэр —Төөрөлдөхгүйн тулд болгоомжтой бай. “Тэр чинь би байгаа юм”, “Цаг нь ойрхон байна” хэмээн нэрээр минь олноороо ирэх болно. Тэдний араас бүү дага.


Бурхан ЭЗЭНий чинь үзэн яддаг чулуун баганыг чи өөртөө бүү босго.


“Урчуудын сийлсэн эсвэл цутгасан шүтээнийг ЭЗЭН жигшдэг агаад үүнийг хийж, нууцаар босгогч хүн нь хараагдсан!” гэхэд бүх ард түмэн хариуд нь “Амен!” гэнэ.


Тэгээд Мосе ба тахилч левичүүд бүх Израильд —Израиль аа, чихээ тавин сонс! Өнөөдөр чи ЭЗЭН Бурханыхаа ард түмэн нь боллоо.


хүмүүс “Эцэг өвгөдийнх нь Бурхан ЭЗЭН Египет нутгаас тэднийг гаргахдаа байгуулсан гэрээг тэд хаяж,


Учир нь би эцэг өвгөдөд нь андгайлсан ёсоороо сүү, зөгийн балаар бялхсан тэр газарт тэднийг аваачсаны дараа тэд цадтал идэж, таргалах бөгөөд өөр бурхдад зарагдаж, Намайг үл тоомсорлон, Миний гэрээг зөрчинө.


Чи тэр нутагт хүүтэй, ач хүүтэй болоод өнө удаан амьдран суухдаа завхарч, ямар нэг дүрстэй шүтээн хийж, ЭЗЭН Бурханыхаа уур хилэнг хөдөлгөн Түүний мэлмийд ёрын муу гэснийг үйлдэх аваас


Өөрийгөө анхаарч, сэтгэлээ няхуур хяна. Нүдээр үзсэн бүхнээ чи мартахгүй байж, амьдралын чинь бүх өдрүүдэд тэдгээр нь зүрхнээс чинь замхрахгүй байхын тулд хөвгүүд, ач нартаа таниулж мэдүүл.


ЭЗЭН Бурхан маань Хореб ууланд бидэнтэй гэрээ байгуулсан билээ.


чи өөрийгөө хичээ. Чамайг боолчлолын гэрээс, Египетийн газар нутгаас авчирсан ЭЗЭНийг чи мартуузай.


Ах дүү нар аа, та нараас хэн нэг нь ёрын, итгэлгүй зүрхтэй байж, амьд Бурханаас салах вий хэмээн болгоомжлогтун.


Тиймд амийнхаа төлөө өөрсдийн Бурхан ЭЗЭНийг ямагт хайрлахыг хичээн анхаарагтун.


Хэрэв та нар Бурхан ЭЗЭНийхээ тушаасан гэрээг зөрчин, өөр бурхдад очиж үйлчлэн тэдэнд мөргөвөл ЭЗЭНий уур хилэн та нарын эсрэг шатаж, Түүний өгсөн сайхан нутаг дээр нь та нар төдөлгүй мөхөх болно гэв.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa