Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Дэд хууль 4:21 - Ариун Библи 2013

21 ЭЗЭН та нараас болж надад хилэгнэж, намайг Иорданыг гатлуулахгүй, ЭЗЭН Бурханаас чинь та нарт өв болгон өгч буй тэр сайхан газарт оруулахгүй гэж тангарагласан.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

21 ЭЗЭН та нараас болж надад уурласан бөгөөд намайг Иорданыг гатлуулахгүй, ЭЗЭН Бурханаас чинь та нарт өв болгон өгч буй тэр сайхан газарт оруулахгүй гэж тангарагласан.

Onani mutuwo Koperani




Дэд хууль 4:21
13 Mawu Ofanana  

Харин ЭЗЭН, Мосе Аарон нарт айлдахдаа —Израилийн хөвгүүдийн нүдний өмнө Намайг ариун хэмээн харагдуулахаар та нар Надад итгээгүй учраас Миний тэдэнд өгсөн нутагт энэ чуулганыг та нар аваачихгүй гэв.


ЭЗЭН та нараас болж надад ч бас уурласан учраас “Чи ч бас тийшээ орох ёсгүй.


Та нар амралт болон ЭЗЭН Бурханы чинь та нарт өгч буй өвд арай ороогүй байна.


Бурхан ЭЗЭНий чинь чамд өв болгон эзэмшүүлэхээр өгч буй газар дээр ЭЗЭН чамайг өгөөмрөөр ивээх учир та нарын дунд ядуу хүн байхгүй болно.


Энэ нь ЭЗЭН Бурханаас чинь чамд өв болгон өгч буй тэр газар дээр гэмгүй цусыг урсгахгүй бөгөөд өөртөө цусны бурууг үүрэхгүйн тулд юм.


Чи өөртөө замууд засаж, ЭЗЭН Бурханаас чинь чамд эзэмшил болгон өгч буй нутаг дэвсгэрийг гурван хэсэгт хуваа. Тэгснээр алуурчин хүн тийшээ зугтан очиг.


Харин ЭЗЭН Бурханаас чинь чамд өв болгон өгч буй эдгээр ард түмний хотуудаас амь амьсгалтай юуг ч бүү үлдээ.


хүүрийг нь модон дээр шөнөжин байлгаж болохгүй. Түүнийг заавал тэр өдөрт нь булшил. ЭЗЭН Бурханаас чинь чамд өв болгон өгч буй тэр газрыг бүү бузарла. Модон дээр өлгөгдсөн хүн бүр Бурханы хараал болой.


тэр эмэгтэй бузартсан учир түүнийг явуулсан анхны нөхөр нь дахин эхнэрээ болгон авч болохгүй. Ингэх нь ЭЗЭНий өмнө жигшүүрт зүйл болно. ЭЗЭН Бурхан чинь чамд өв болгон өгч буй газар нутагт чи нүгэл бүү авчир.


ЭЗЭН Бурханыхаа чамд өв болгон өгч буй газар нутагт орж, түүнийг эзэгнэн тэнд амьдран суухдаа,


боловч ЭЗЭН та нараас болж, надад хилэгнэсэн бөгөөд намайг сонссонгүй. ЭЗЭН надад “Боллоо! Чи энэ тухай Надад дахин бүү ярь!


Тэрээр тэдэнд —Би өнөөдөр зуун хорин настай. Цаашид би гарч очиж чадахгүй. ЭЗЭН надад “Чи энэ Иордан голыг гаталж болохгүй” гэж айлдсан.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa