Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Дэд хууль 4:12 - Ариун Библи 2013

12 Тэгээд ЭЗЭН галын дундаас та нарт айлдсан билээ. Та нар үг дуугарахыг сонссон боловч ямар ч дүрс хараагүй, зөвхөн дуу хоолойг л сонссон.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

12 Тэгээд ЭЗЭН галын дундаас та нарт айлдсан. Та нар үг аялгууг сонссон боловч ямар ч дүрс хараагүй, зөвхөн Түүний дуу хоолойг л сонссон.

Onani mutuwo Koperani




Дэд хууль 4:12
24 Mawu Ofanana  

ЭЗЭН, Мосед —Үзэгтүн, чамтай Миний ярихыг ард түмэнд сонсгож, тэднийг чамд үүрд итгүүлэхийн тулд Би чам уруу өтгөн үүлээр очно гэв. Мосе ард түмний үгийг ЭЗЭНд хэлэв.


ЭЗЭН, Мосед —Чи Израилийн хөвгүүдэд ингэж хэл. “Намайг тэнгэрээс та нартай ярихыг та нар өөрсдөө харлаа.


Та нар баруун тийшээ эргэсэн ч, зүүн тийшээ эргэсэн ч, араас чинь дуугарах “Энэ бол зам. Үүгээр алхагтун” гэх үгийг чих чинь сонсоно.


Тэгвэл та нар Бурханыг хэнтэй адилтгах юм бэ? Түүнийг ямар дүртэй зүйрлэх вэ?


Хашхирагч нэгний дуу “Зэлүүд талд ЭЗЭНий замыг бэлтгэцгээ. Цөлд Бурханд маань Их замыг шулуун болгогтун.


Нэгэн дуу “Тунхаглагтун” гэсэнд Би “Би юуг тунхаглах вэ?” гэв. Махтай бодтой бүхэн нь өвс мэт, Гоо үзэсгэлэн нь хээрийн цэцэг мэт юм.


Түүнтэй Би оньсого таавраар биш, харин ам амаараа, илэн далангүй ярьдаг бөгөөд тэр ЭЗЭНий дүр төрхийг хардаг. Тэгтэл та нар юунд Миний зарц Мосегийн эсрэг ярихдаа эмээсэнгүй вэ? гэлээ.


харагтун, гэрэлт үүл тэднийг бүрхэн аваад, үүлнээс —Энэ бол Миний хайрт Хүү, Таалал минь Түүнд оршдог. Түүнийг сонсогтун гэх дуун гарав.


Тэнгэрээс —Үзэгтүн, хайрт Хүү минь энэ билээ. Таалал минь Түүнд оршдог гэх дуун гарлаа.


Яг түүний тухай эш үзүүлэгч Исаиа «Цөлд хашхирагч нэгний дуу нь “Эзэний замыг бэлтгэцгээ, Жимийг нь шулуун болгогтун” гэнэ» гэсэн байдаг.


Хуран чуулсан тэр өдөр ЭЗЭН уулан дээр, галын дундаас та нарт хандаж айлдсан Арван Хуулиа хавтангууд дээр түрүүчийн бичээс адил бичээд, түүнийгээ надад өгсөн билээ.


Та нарыг ойртон очоод, уулын бэлд зогссонд тэр уул тэнгэр огторгуйд тултал дүрэлзэн шатаж, үүл бүрхэн манан буданд хучигдаж, тас харанхуй болсон.


Ингэж ЭЗЭН та нарт гэрээгээ зарлаж, даган мөрдөхийг тушаасан. Энэ нь Арван тушаал бөгөөд түүнийгээ хоёр чулуун хавтан дээр Өөрөө бичсэн билээ.


ЭЗЭН Хореб ууланд галын дундаас та нарт айлдсан тэр өдөр та нар ямар ч дүрсийг хараагүй учир та нар өөрсдийгөө маш нарийн хянагтун.


Галын дундаас айлдсан Бурханы дуу хоолойг чиний сонссон шиг сонсоод, амьд үлдсэн ямар нэгэн ард түмэн байна уу?


Чамайг зааж сургахын тулд тэнгэрээс ЭЗЭН Өөрийн дуу хоолойг чамд сонсгож, газар дээр Өөрийн их галыг чамд үзүүлсэн. Тэр галын дотроос Түүний үгийг чи сонссон билээ.


ЭЗЭН эдгээр үгсийг уулан дээрх гал дотроос, үүлэн дотроос, гүн харанхуй дундаас, танай бүх чуулганд чанга дуугаар айлдсаны дараа өөр юу ч нэмж айлдсангүй. Тэгээд түүнийгээ хоёр чулуун хавтан дээр Тэр бичээд, надад өгсөн.


ЭЗЭН уулан дээр галын дундаас та нартай нүүр нүүрээрээ ярьсан билээ.


Бурханы хуруугаар бичигдсэн хоёр чулуун хавтанг ЭЗЭН надад өгсөн. Хуран чуулсан тэр өдөр уулын орой дээр галын дундаас та нарт хандаж ЭЗЭНий айлдсан бүх үг тэдгээр хавтан дээр байсан.


Тэр бол үл үзэгдэгч Бурханы дүр бөгөөд бүх бүтээлийн Түрүүнд гарсан нь мөн.


бүрээн хүнгэнээн ба үгсийн дуу чимээ уруу ирээгүй. Үүнийг сонсогчид нь дахин үг бүү айлдаач хэмээн гуйж байсан юм.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa