2 бүх Нафтали, Ефраим ба Манассегийн газар, баруун далай хүртэлх Иудагийн бүх газар,
шивэгчингүүд болон тэдний хүүхдүүдийг өмнө нь, Леаг хүүхдүүдтэй нь хамт дараа нь, Рахел Иосеф хоёрыг хойно нь оруулав.
Би хил хязгаарыг чинь Улаан тэнгисээс Филистчүүдийн тэнгис хүртэл, цөлөөс Евфрат мөрөн хүртэл тогтооно. Учир нь тэрхүү газар нутгийн оршин суугчдыг Би гарт чинь тушаана. Чи тэднийг урдаасаа зайлуулна.
Баруун хилийн тухайд, та нарт Их тэнгис байгаа бөгөөд энэ нь та нарын баруун хил болох юм.
Та нарын хөлийн ул гишгэх газар бүхэн чинь та нарынх болно. Танай хил хязгаар цөлөөс Ливан хүртэл, их мөрөн, Евфрат мөрнөөс баруун тэнгис хүртэл үргэлжлэх болно.
Харин өрнө буюу баруун хилийн шугам нь Их тэнгисийн эргийн дагуу байлаа. Иудагийн хөвгүүдийн бүх ургийг тойрсон хилийн шугамыг тоочвол энэ билээ.