4 Мосе бидэнд хуулийг Иаковын цугларалд өв залгамжлалыг тушаасан билээ.
4 Мосе бидэнд хууль зарлиг буулгасан. Тэр хууль нь Иаковын чуулганы өмч юм.
Та нарт Мосе хууль өгөөгүй гэж үү? Харин та нараас нэг нь ч хуулийг биелүүлдэггүй. Та нар яагаад Намайг алах гэж оролдоно вэ? гэлээ.
Учир нь хууль Мосегоор өгөгдсөн бол, нигүүлсэл ба үнэн нь Есүс Христээр ирсэн билээ.
Зүрхнийхээ баясгалан болгохоор Гэрчлэлүүдийг тань би мөнхөд өв болгон авав.
Таны амнаас гарсан хууль надад Мянга мянган алт мөнгөнөөс ч хавьгүй илүү юм.
Миний та нарт тушааж байгаа, ЭЗЭН Бурханыхаа тушаалыг сахихын тулд миний та нарт өгч буй тушаалд үг нэмж ч болохгүй, хасаж ч болохгүй!
Тэр, үгээ Иаковт, Зарлиг, шийдвэрүүдээ Израильд тунхагладаг.
Эдгээр нь Синаи уулнаа Мосегийн гараар дамжуулан Израилийн хөвгүүд болон Өөрийнхөө хооронд ЭЗЭНий өгсөн зарлиг, шийдвэр, хуулиуд билээ.