Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Дэд хууль 33:3 - Ариун Библи 2013

3 Үнэхээр Тэр ард түмнүүдийг хайрладаг, Бүх ариун хүмүүс нь Таны мутарт байна. Тэд Таны хөлд хэвтэн Таны үгийг хүлээн авна.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

3 Үнэхээр Тэр ард түмнүүдийг хайрладаг, бүх ариун хүмүүс нь Таны мутарт байна. Тэд Таны хөлд хэвтэн Таны үгийг хүлээн авна.

Onani mutuwo Koperani




Дэд хууль 33:3
31 Mawu Ofanana  

Цаг хугацаа минь Таны гарт байна. Дайснуудын минь гараас Хавчигсдаас минь Намайг авраач!


Өөрийн хайрласан Иаковын сүр жавхлан болох Өвийг маань Тэр бидэнд сонгосон. Села


“Тахилаар дамжуулан Надтай гэрээ хийсэн Бишрэлтнүүдийг минь Над уруу цуглуул” гэдэг.


Хүү минь, үгсийг минь хүлээн авч, Тушаалуудыг минь дотроо нандигнаваас,


Шударга ба ухаантнууд, тэдний үйлс нь мөн Бурханы гарт хэрхэн байдгийг шалгахаар энэ бүхнийг би зүрхэндээ тунгаав. Хүн өмнө нь байгаа хайр, үзэн ядалт хоёрыг үл ялгадаг ажээ.


Явж, Иерусалимын чихэнд тунхаглахдаа “ЭЗЭН ингэж айлдаж байна. «Залуу үеийн чинь зориулалт, Сүйт бүсгүйнх мэт хайрыг чинь, Тариалаагүй газар нутаг болох цөлд хүртэл Намайг дагаж байсныг чинь Би санаж байна.


ЭЗЭН түүнд холоос үзэгдэн “Би чамайг үүрдийн хайраар хайрласан. Тиймээс Би чамайг хайр энэрлээр татсан билээ.


Тэдэнд сайныг үйлдэн тэднээс эргэхгүй гэж Би тэдэнтэй үүрдийн гэрээ байгуулна. Тэд Надаас эргэхгүйн тулд Би тэдний зүрхэнд Надаас эмээхүйг хийнэ.


Израилийг залуу байх үед Би түүнийг хайрлан Хүүгээ Египетээс дуудан гаргав.


“Би та нарыг хайрласан” гэж ЭЗЭН айлдаж байна. Гэвч та нар “Та биднийг яаж хайрласан юм бэ?” гэдэг. ЭЗЭН тунхаглаж байна. “Есав нь Иаковын ах бус уу? Гэсэн ч Би Иаковыг хайрлаж,


Мосегийн сууринд хуулийн багш нар ба фарисайчууд сууж байна.


Тэр эмэгтэй Мариа гэдэг охин дүүтэй бөгөөд дүү нь Эзэний хөлд суугаад үгийг нь сонсож байлаа.


Гурван өдрийн дараа Түүнийг сүмд, багш нарын дунд суугаад тэднийг сонсож мөн тэднээс асууж байхад нь олжээ.


Хүмүүс юу болсныг үзэхээр ирж, Есүс дээр очиход чөтгөрөөс салсан өнөөх хүн хувцаслачихсан, эрүүл саруул болоод, Есүсийн хөлд сууж байхыг олж хараад айцгаав.


Би Киликийн Тарс хотод төрсөн иудей хүн. Харин энэ хотод өсөж, Гамалиелийн хөлд эцэг өвгөдийн хуулийн чандлал дагуу сурч, өнөөдөр та бүгд ямар байгаачлан л Бурханы төлөө зүтгэгч болсон билээ.


Чи ЭЗЭН Бурханыхаа ариун ард түмэн. Дэлхий дээрх бүх ард түмний дотроос чамайг Өөрийнхөө ард түмэн болгохоор ЭЗЭН сонгосон билээ.


Тэр эцэг өвгөдийг чинь хайрлаж, тэдний дараах үр удмыг нь сонгосон учир Тэр чамайг Өөрийн аугаа хүчээрээ Египетээс авчирсан нь


Иорданыг гатлан очоод, эзэмших газар нутаг дээрээ та нарын дагаж мөрдөх тушаал, зарлиг, шийдвэрүүд энэ бөгөөд үүнийг та нарт зааж сургахыг ЭЗЭН Бурхан чинь надад тушаасан юм.


Та нар үлэмж зовлон дор Ариун Сүнсний баяр хөөртэйгөөр үгийг хүлээж аван биднийг болон Эзэнийг дуурайгчид болсон.


Эцсийн үед илчлэгдэхэд бэлэн буй авралын төлөө та нар итгэлээрээ Бурханы хүчээр хамгаалагдсан ажээ.


Эхлээд Тэр биднийг хайрласан тул бид хайрладаг.


Бишрэлтнүүдийнхээ хөлийг хамгаалдаг нь ЭЗЭН билээ. Буруутууд харин харанхуйд дуугүй болдог нь Хар хүч нь тэднийг хамгаалж эс чаддагийнх юм.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa