40 Үнэхээр Би тэнгэр өөд мутраа өргөн Би мөнхөд амьд! хэмээдэг.
40 Үнэхээр Би тэнгэр өөд мутраа өргөн Өөрийн амьд буйгаар тангараглая.
Абрам, Содомын хаанд —Би гараа өргөн тэнгэр газрын Эзэн, Хамгийн Дээд Бурхан ЭЗЭНд
Абрахам Беершебад сухай мод тарьж, Мөнхөд оршигч Бурхан ЭЗЭНий нэрийг тэнд дуудав.
ЭЗЭН амьд! Ерөөгдөх болтугай, миний хад! Авралын минь хад Бурхан өргөмжлөгдөх болтугай!
Ам нь хоосон хуурмаг ярьдаг, Баруун гар нь худлын баруун гар болсон, Гаднынхны гараас намайг салган чөлөөлөөч!
Тэдний ам хоосон хуурмаг ярьдаг бөгөөд Баруун гар нь худлын баруун гар юм.
Би Абрахам, Исаак, Иаковт өгөхөөр тангарагласан тэр газарт та нарыг аваачиж, түүнийг та нарт өв болгон өгнө. Би ЭЗЭН” гэж айлдав.
Хэрэв чи үнэн, шударга, зөвт байдалдаа «ЭЗЭН амьд!» хэмээн тангараглах аваас, Үндэстнүүд Түүн дотор өөрсдийгөө ерөөж, Түүн дотор тэд сайрхах болно.”
Гэлээ ч ЭЗЭНий үгийг сонсогтун. Египет нутагт амьдарч буй бүх Иудагийхан! “Үзэгтүн, Би аугаа нэрээрээ тангарагласан юм” гэж ЭЗЭН айлдаж байна. “Египетийн бүх нутагт байгаа Иудагийн аливаа хүний аманд «Эзэн БУРХАН амьд!» хэмээн нэр минь дахин хэзээ ч дуудагдахгүй.
тэдэнд “Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Би Израилийг сонгох өдөртөө Иаковын гэрийн үр удамд тангараглаж, Египетийн нутагт Өөрийгөө тэдэнд мэдүүлсэн. Би бол Бурхан ЭЗЭН чинь гэж айлдаж тэдэнд тангараглав.
Би тэднийг Египетийн нутгаас авчирч, тэдний төлөө Миний сонгосон бүх газрын сор, сүү, зөгийн балаар урсах тэр газарт оруулахыг Би тэдэнд тэр өдөр тангараглав.
Дундаас чинь Би зөвт ба буруутын аль алийг нь таслахаар илд минь хуйнаасаа сугарч, өмнөдөөс умард хүртэл бүх махбодын эсрэг явна.
Ийнхүү ЭЗЭН Би илдээ хуйнаас нь сугалсан гэдгийг бүх махбод мэдэх болно. Түүнийг буцааж хийхгүй» хэмээв” гэж хэл.
Маалинган хувцастай, голын усан дээр зогсогч хүн баруун, зүүн гараа тэнгэр өөд сунгаад, мөнхөд орших Нэгэнээр тангараглан —Тэр нь нэг үе, хоёр үе, тэгээд хагас үеийн туршид болох бөгөөд ариун хүмүүсийн хүчийг нурааж дууссаны дараа энэ бүх явдал төгсөнө гэхийг би сонслоо.
Гэвч Би амьд! Бүх дэлхий ЭЗЭНий яруу алдраар дүүрэх болно.
хорин дөрвөн ахлагч сэнтийд Залрагчийн өмнө унацгааж, үеийн үед амьд байгч Түүнд мөргөх бөгөөд титмүүдээ сэнтийн өмнө шидээд
Амьтад сэнтийд Залрагч ба үеийн үед амьд байгч Түүнд алдар, хүндэтгэл, талархлыг өргөх бүрд