Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Дэд хууль 32:3 - Ариун Библи 2013

3 ЭЗЭНий нэрийг би дуудан тунхаглана. Бидний Бурханд сүр хүчийг өгөгтүн!

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

3 Би ЭЗЭНий нэрийг тунхаглана. Сүр хүчийг бидний Бурханд өг.

Onani mutuwo Koperani




Дэд хууль 32:3
23 Mawu Ofanana  

Өө, ЭЗЭН минь Та зарцынхаа төлөө энэ бүх агуу зүйлийг ухааруулан Та зүрх сэтгэлийнхээ дагуу энэ бүх агуу үйлийг хийжээ.


Ингээд Давид бүх чуулганы нүдэн дээр ЭЗЭНийг талархан магтахдаа —Бидний эцэг өвөг Израилийн Бурхан ЭЗЭН, Та мөнхийн мөнхөд магтагдах болтугай.


Өө, ЭЗЭН минь, тэнгэрт болоод газар дээрх бүх юмс Таных учир агуу сүр, хүч чадал, яруу алдар, ялалт, цог жавхлан Таных билээ. Өө, ЭЗЭН минь, Та, бүхний дээр эрхэм дээд тэргүүн тул хаанчлал Таных билээ.


Тиймээс, Бурхан минь ээ, бид Танд талархаж, Таны яруу алдарт нэрийг магтъя.


Хүчит үйлсийнх нь төлөө Түүнийг магтагтун! Эрхэм аугаагийнх нь дагуу Түүнийг магтагтун!


Та нар Надад зориулан шороогоор тахилын ширээ босгож, дээр нь шатаалт тахил ба эвийн тахилаа хонь ба үхрүүдээ өргө. Би нэрээ сануулах газар бүрд та нар дээр очиж, та нарыг ерөөнө.


Тэр —Би бүх сайн сайхнаа өмнүүр чинь өнгөрүүлж, ЭЗЭНий нэрийг чиний өмнө тунхаглана. Би нигүүлсэх хүнээ нигүүлсэж, өрөвдөх хүнээ өрөвдөх болно гэв.


Би Абрахам, Исаак, Иаковт Төгс Хүчит Бурханаар илэрсэн. Харин ЭЗЭН гэдэг нэрээрээ Би Өөрийгөө тэдэнд мэдүүлээгүй.


ЭЗЭН, Тантай адил хэн ч үгүй. Та аугаа бөгөөд Таны нэр хүч чадлаар аугаа.


Түүний өдрүүдэд Иуда аврагдаж, Израиль аюулгүй амьдарна. Дуудагдах нэр нь «ЭЗЭН бидний зөвт байдал» юм.”


«Харагтун, онгон бүсгүй хүүхэд олж, Хүү төрүүлнэ. Түүнийг Иммануел (орчуулбал «Бурхан бидэнтэй хамт») гэж тэд нэрлэнэ» гэсэн юм.


Би нэрийг тань тэдэнд мэдүүлсэн бөгөөд мэдүүлэх болно. Ингэснээр Намайг хайрласан Таны хайр тэдний дотор, Би ч тэдний дотор байх юм гэлээ.


Ертөнцөөс Таны Надад өгсөн хүмүүст Би нэрийг тань илчилсэн. Тэд Таных байсан бөгөөд Та тэднийг Надад өгсөн. Тэд үгийг тань сахисан юм.


бас итгэдэг бидэнд хандсан Түүний хүч чадлын яндашгүй аугааг мэдэх болтугай. Энэ нь Түүний хүч чадлынх нь хүчний үйлдэл билээ.


“Эзэн БУРХАН! Та зарцдаа алдар цуу, хүчирхэг мутраа харуулж эхэлсэн. Таных шиг ийм бүтээл, хүчит үйлсийг үйлдэж чадах бурхан, тэнгэр газрын хаана байна вэ?


“Бидний Бурхан ЭЗЭН бидэнд Өөрийнхөө сүр жавхлан, аугаа чадалаа үзүүллээ. Бид гал дотроос гарч байгаа Түүний дууг сонсоцгоолоо. Бурхан хүнтэй ярьж, тэр хүн нь амьд байгааг бид энэ өдөр үзлээ.


Тэд Бурханы зарц Мосегийн дуу болон Хурганы дууг дуулав. —Төгс хүчит Эзэн Бурхан минь, Таны үйлс агуу бөгөөд гайхалтай. Үндэстнүүдийн Хаан, Таны замууд зөвт бөгөөд үнэн.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa