23 Би тэдэн дээр гай гамшгийг овоолж, сумаа тэдэн дээр буулгана.
Тэрээр сум тавьж, тэднийг бутрааж, Аянга гялбуулж, тэднийг бут ниргэсэн.
Учир нь тэд Намайг умартан өөр бурхдад өргөл өргөж, гарынхаа бүх ажлаар Намайг хилэгнүүлсэн билээ. Тиймээс Миний уур хилэн энэ газрын эсрэг шатаж, үл унтарна» гэж байна” гэв.
Тэрээр сум тавьж тэднийг бутрааж, Аянга цахилуулж тэднийг бут ниргэжээ.
Таны сумнууд Хааны дайснуудын зүрхэнд хурц. Ард түмнүүд Таны өмнө унана.
Тэд ёс бусыг хэрхэн олж, Хорон мууг тээж, Худал хуурмагийг төрүүлдгийг харагтун,
ЭЗЭН минь, Та үндэстнийг олшруулж, Үндэстнийг өсгөж, Та алдаршлаа. Газрын бүх хязгаарт Та хүрсэн.
Бөөрийг минь саадагныхаа сумаар нэвт сүлбэв.
Учир нь Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. —Хүн амьтныг түүнээс таслахын тулд Би дөрвөн агуу шүүлт буюу илд, өлсгөлөн, зэрлэг араатан, гай гамшгийг Иерусалимд хэр их илгээх юм бэ?
Та нарыг устгахаар Миний явуулах хүмүүсийн сүйрэлд зориулагдаж байсан өлсгөлөнгийн хорт сумыг Би тэдний эсрэг харвах үед Би өлсгөлөнг чинь улам идэвхжүүлж, талхны нөөцгүй болгоно.
Хөгшчүүл, залуус, залуу эмэгтэйчүүд, хүүхдүүд ба эхнэрүүдийг ч хүйс тэмтэр. Гэвч тэмдэгтэй хүмүүст бүү хүр. Та нар ариун газраас минь эхлэгтүн. Тийнхүү тэд сүмийн өмнө байсан ахмадуудаас эхлэв.
Хэрэв энэ бүхний дараа та нар Надад дуулгаваргүй байвал Би нүглийн чинь төлөө та нарыг долоо дахин илүүгээр шийтгэх болно.
Би та нарт дайсагнах бөгөөд Би нүглийн чинь төлөө та нарыг долоо дахин илүүгээр цохих болно.
Хэрэв чи ЭЗЭН Бурханыхаа дуу хоолойг сонсохгүй, миний өнөөдөр чамд тушааж буй бүх тушаал, зарлигуудыг нь дагаж мөрдөхгүй байвал энэ бүх хараал чам дээр бууж, чамд хүрнэ.
Энэхүү хуулийн номд бичигдсэн гэрээний бүх хараалын дагуу түүнийг ёрын муу болгоод Израилийн бүх овгоос ЭЗЭН тусгаарлан салгана.
Би сумаа цусанд согтоож, сэлмэндээ мах үмхүүлнэ. Тэр нь алагдагсад ба олзлогдогсдын цус, дайсны удирдагчид байх болно.”