Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Дэд хууль 32:14 - Ариун Библи 2013

14 Үхрийн сүүний цөцгий, хонины сүү, хурганы өөх, Башаны хуц бас ямаа, шилмэл сайн буудайг идүүлж, усан үзмийн шүүс дарсыг уулгасан.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

14 Үхрийн сүүний ээдэм, хонины сүү, хурганы өөх, Башан үүлдрийн хуц, ямаа шилмэл сайн буудайг идүүлж, усан үзмийн улаан дарсыг уулгасан.

Onani mutuwo Koperani




Дэд хууль 32:14
22 Mawu Ofanana  

Абрахам цөцгий, сүү болон зарцынхаа болгосон бярууны махыг тэдний өмнө авчирч тавиад, тэднийг хооллох зуур өөрөө модны доор зогсож байв.


Илжгээ усан үзмийн модноос уяж Дудрангаа хамгийн сайхан усан үзмийн модноос уяж Хувцсаа дарсанд, нөмрөгөө усан үзмийн шүүсэнд угаана.


зөгийн бал, цөцгий, хонь, бяслаг зэргийг Давид болон түүнтэй хамт явагчдын хүнсэнд авч ирэв. Учир нь тэд ард олныг цөлд өлсөж ядран цангаж буй хэмээн боджээ.


Тэд бэхлэгдсэн хотууд ба үржил шимт газрыг эзлэв. Алив сайн бүхнээр дүүрэн байшингуудыг өмчлөн, Зассан нөөцлүүрүүд, усан үзмийн талбай, Чидуны цэцэрлэг, жимсний моддыг элбэг дэлбэгээр Тэд эзэмшив. Тиймээс тэд идэцгээж, Таргалцгааж, агуу сайн сайханд тань баясав.


Гэвч тэд Танд тэрслэн тэрсэлсээр Таны хуулийг ардаа орхисон. Тан уруу эргэж ирүүлэхийн тулд өөрсдийг нь ятгасан Таны эш үзүүлэгчдийг тэд алж, Аймшигт доромжлолыг үйлдсэн.


Зөгийн бал болон цөцгийгөөр цалгих урсгал, голыг тэрээр харахгүй.


Алхам минь цөцгийгөөр булхагдаж, Хад чулуу надад тос цутгадаг байлаа.


Тэр танай хил хязгаарт амар тайвныг тогтоон Хамгийн сайн буудайгаар та нарыг хангаж байна.


Олон үхэр намайг хүрээлжээ. Башаны хүчтэнүүд намайг бүсэлжээ.


Тэр тэднийг дээд зэргийн буудайгаар хооллохсон. Хад чулуунаас зөгийн бал гаргаж Би та нарыг хангах байсан”


Тэр Хүү муугаас татгалзаж, сайныг сонгохоо мэдэх үедээ цөцгий ба зөгийн бал иднэ.


Тиймээс сүү элбэг болсноос тэр цөцгий идэх болно. Учир нь нутгийн дунд үлдсэн хүн бүр цөцгий ба зөгийн бал идэх болно.


Та нар хүчтэнүүдийн махыг идэж, дэлхийн ноёдын цусыг уух болно. Тэд хуц, хурга, ухна, бух буюу бүгд Башаны таргалуулсан мал юм.


Би тэднийг хүмүүний оосроор, хайрын уяагаар татсан. Би тэдний хувьд эрүүнээс нь буулгыг өргөн хаядаг Нэгэнтэй адил болсон. Би тонгойж, тэднийг хооллосон.


Самарийн уулан дээрх Башаны үнээнүүд ээ, Энэ үгийг сонс. Ядууг дарлаж, гачигдагсдыг няц дардаг та нар “Одоо авчир, бид ууя” гэж эздэдээ хэлдэг.


Өөрийн өвийн сүрэг болох ард түмнээ Очирт таягаараа хариулаач. Тэд үржилт талбайн дунд, Модот газарт дангаараа оршму. Башан болон Гилеадад Урьдын өдрүүдийнх шигээ идээшлэг.


ЭЗЭНд тэдний өгдөг юмс болох шинэ тосны дээж бүхнийг, шинэ дарс болон үр тарианы дээж бүхнийг, анхны үр жимсийг Би чамд өглөө.


Чи алив бүхнээр элбэг дэлбэг байсан ч ЭЗЭН Бурхандаа баяр хөөртэй зүрхээр зарагдаагүй учраас


Шахуурга нь хотын гадна шахагдаж, шахуургаас цус гарч морины амгайд хүрэм, мянга зургаан зуун стадиа газар урсав.


Сисераг ус гуйхад Иаел сүү өгч, үнэт хулаар түүнд цөцгий өгчээ.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa