Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Дэд хууль 32:12 - Ариун Библи 2013

12 ЭЗЭН ганцаараа түүнийг удирдсан. Түүнтэй хамт ямар ч харийн бурхан байгаагүй.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

12 ЭЗЭН ганцаараа түүнийг удирдсан ба Түүнтэй хамт ямар ч харийн бурхан байсангүй.

Onani mutuwo Koperani




Дэд хууль 32:12
19 Mawu Ofanana  

Үүлэн баганаар Та тэднийг өдөр нь удирдаж, Шөнө нь тэдний явах замыг галан баганаар гэрэлтүүлсэн.


Зөвхөн тэдэнд газар нутаг өгөгдсөн бөгөөд Тэдний дундуур харийн ямар ч хүн өнгөрөөгүй билээ.


Ард түмнээ цөлөөр дагуулсан Түүнд талархагтун. Түүний хайр энэрэл мөнхийнх.


ЭЗЭН, замаа надад зааж, Дайснуудын минь учир Намайг тэгш жимээр удирдаач!


Тэднийг өдөр үүлээр, Шөнөжин галын гэрлээр Тэр удирдсан.


Иосефыг хонин сүрэг мэт удирддаг Израилийн хоньчин оо, чих тавиач. Херубуудын дээр залрагч аа, гэрэлтээч.


Дунд чинь гаднын бурхан бүү байг. Харийн бурханд бүү мөргө, та нар.


Та нарыг өндөр настай болсон ч Би байсаар байна. Үс буурал болсон ч Би авч явах болно. Би хийсэн, Би тээнэ. Би түшиж яваад, аварна.


Үхэр сүрэг хөндий уруу буух шиг ЭЗЭНий Сүнс тэднийг амраав. Өөртөө цог жавхлант нэрийг бий болгохоор Ард түмнээ Та ийнхүү удирджээ.


Би тэднийг хүмүүний оосроор, хайрын уяагаар татсан. Би тэдний хувьд эрүүнээс нь буулгыг өргөн хаядаг Нэгэнтэй адил болсон. Би тонгойж, тэднийг хооллосон.


Эцэг хүн хүүгээ тэвэрдэг шиг ЭЗЭН Бурхан чинь та нарыг энэ газар хүрч иртэл явсан бүх замын чинь туршид хэрхэн үүрч дүүрч ирснийг та нар цөлд үзсэн” гэв.


Намайг, Намайг Тэр гэдгийг одоо мэдэж ав! Надаас өөр ямар ч бурхан байхгүй! Үхүүлж, амьдруулагч нь Би билээ. Шархдуулж, эдгээгч нь Би билээ. Миний мутраас аварч чадах хэн ч байхгүй!


ЭЗЭН бол Бурхан, Түүнээс өөр байхгүй гэдгийг чамд мэдүүлэхийн тулд тэдгээрийг чамд үзүүлсэн юм.


Дээр тэнгэрт, доор газар дээр ЭЗЭН бол Бурхан, Түүнээс өөр бурхан байхгүй гэдгийг чи өнөөдөр зүрх сэтгэлдээ шингээж, мэдэж ав!


Учир нь бидний Бурхан ЭЗЭН биднийг болон өвөг дээдсийг маань Египетийн нутгаас, боолчлолын гэрээс гаргаж, бидний нүдний өмнө тэдгээр агуу тэмдгүүдийг хийж, замд таарсан бүх ард түмнээс биднийг бүхий л замын турш хамгаалсан Нэгэн билээ.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa