Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Дэд хууль 32:10 - Ариун Библи 2013

10 ЭЗЭН түүнийг эзгүй зэлүүд, араатан архирах цөлөөс олжээ. Тэр түүнийг эргэн тойрч, хайрлан халхалж, Нүднийхээ цэцгий мэт хамгаалсан.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

10 ЭЗЭН түүнийг эзгүй зэлүүд, араатан архирах цөлөөс олжээ. Тэр түүнийг эргэн тойрч, хайрлан халхалж, Өөрийнхөө мэлмийн цэцгий мэт хамгаалсан.

Onani mutuwo Koperani




Дэд хууль 32:10
25 Mawu Ofanana  

Хаман өөрт тохиолдсон бүгдийг эхнэр Зерештээ болон бүх анд нөхөртөө ярив. Тэгэхэд түүний мэргэн зөвлөгчид болон эхнэр Зереш нь —Чиний доройтол өмнө нь эхэлсэн тэр Мордехаи хэрэв иудейчүүдийн үр удам бол чи түүнийг дийлж чадахгүй, харин ч гарцаагүй түүний өмнө унах болно гэв.


Тэрээр ноёдод зэвүүцэлээ юүлж, Замгүй, зэлүүд газраар тэднийг тэнүүчлүүлдэг.


Намайг нүдний цэцгий мэт хамгаалаач. Далавчнуудынхаа сүүдэрт Намайг халхлаач.


Тушаалуудыг минь сахиж амьдар. Хууль зааврыг минь нүдний цэцгий мэт


Эзгүй хээрээс хайртаа түшсээр Ирж яваа тэр хэн бэ? —Эх чинь чамтай зовж байсан Энэ эмэгтэй чамайг зовж төрүүлсэн Энэ л алимын модон дор чамайгаа би сэргээв биш үү.


Бүх л зовлон шаналанд нь Тэр шаналсан бөгөөд Түүний оршихуйн тэнгэрэлч тэднийг аварчээ. Хайр, өршөөл дотроо Тэр тэднийг золив. Эртний бүхий л өдрүүдэд Тэр тэднийг өргөж явсан билээ.


Учир нь бүс хүний бүсэлхийд барьцалддаг шиг Израилийн бүхэл гэрийг болон Иудагийн бүхэл гэрийг Би Өөртөө барьцалдуулсан нь тэд Миний хувьд ард түмэн, нэр хүнд, магтаал, алдар болохын тулд байлаа. Гэвч тэд сонсоогүй” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Тэр чамайг замаар удирдан явж байхад нь Чи ЭЗЭН Бурханаа орхисноороо Өөр дээрээ үүнийг авчирсан бус уу?


Тэд «Биднийг Египет нутгаас гаргаж, Цөлөөр, хагссан болон ан цав бүхий газраар, Хэний ч хөндлөн гарч үзээгүй, Хэний ч оршин амьдарч байгаагүй Ган гачиг бүхий мөн үхлийн харанхуйн газраар Биднийг хөтлөн удирдсан ЭЗЭН хаана байна вэ?» гэж асуусангүй.


Чамайг өрөвдөн эдгээр үйлийн нэгийг ч болов чамд үйлдэхээр нэг ч нүд чамайг энэрэн хараагүй. Харин чамайг хээр талд хаясан. Учир нь чи төрсөн тэр өдөртөө жигшигджээ.


Эцгүүдийг чинь Египет нутгийн цөлд шүүсэн адил тийнхүү Би та нарыг шүүнэ» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.


Гэвч Ефраимд алхахыг зааж өгсөн нь Би билээ. Би тэднийг мутартаа авсан. Гэвч тэднийг эдгээснийг минь тэд мэдээгүй.


Цөлд, ган гачигтай газарт Би чамайг мэдэж байсан.


ЭЗЭН, Иудаг ариун газар дахь Өөрийн хувь мэт эзэмшиж, Иерусалимыг дахин сонгоно.


Түг түмдийн ЭЗЭН ийн айлдаж байна. «Цог жавхлангийн дараа Тэр намайг, та нарыг дээрэмдсэн үндэстнүүдийн эсрэг илгээв. Учир нь та нарт хүрэгч нь нүдний минь цэцгийд хүрдэг.


хуулиас заалгаснаар Түүний хүслийг мэдэн, онц сайн юмсыг таньдаг юм бол,


Аль ч талаараа үлэмж их юм. Юуны түрүүнд, Бурханы илэрхийлэл тэдэнд даатгагдсан билээ.


ЭЗЭН Бурханыхаа бидэнд тушаасан ёсоор бид Хоребоос хөдөлж, та нарын харсан аймшигт өргөн цөлийг бүхэлд нь гатлан аморичуудын уулархаг нутаг хүрэх замаар Кадеш-барнеад ирсэн билээ.


Эцэг хүн хүүгээ тэвэрдэг шиг ЭЗЭН Бурхан чинь та нарыг энэ газар хүрч иртэл явсан бүх замын чинь туршид хэрхэн үүрч дүүрч ирснийг та нар цөлд үзсэн” гэв.


Чамайг зааж сургахын тулд тэнгэрээс ЭЗЭН Өөрийн дуу хоолойг чамд сонсгож, газар дээр Өөрийн их галыг чамд үзүүлсэн. Тэр галын дотроос Түүний үгийг чи сонссон билээ.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa