Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Дэд хууль 30:9 - Ариун Библи 2013

9 Тэгвэл ЭЗЭН Бурхан чинь чиний гарын аливаа ажил үйлсийг тэтгэж, чиний үр хүүхэд, чиний мал сүргийг өсгөн үржүүлж, газрын чинь ургацыг арвижуулан сайн сайхан болгоно. ЭЗЭН чиний эцэг өвгөдөд баярласан шигээ чамд дахин баярлаж, чамд сайн сайхныг хайрлана.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

9 Тэгвэл ЭЗЭН Бурхан чинь чиний гараараа хийдэг аливаа ажил үйлсийг тэтгэн, чиний үр хүүхэд, чиний мал сүргийг өсгөн үржүүлж, газрын чинь ургацыг арвижуулан сайн сайхан болгоно. ЭЗЭН чиний өвөг дээдэст баярласан шигээ чамд дахин баярлаж, чамд сайн сайхныг хайрлана.

Onani mutuwo Koperani




Дэд хууль 30:9
19 Mawu Ofanana  

Цаашид чамайг “Мартагдсан” гэж, Газрыг чинь “Эзгүй зэлүүд” гэж хэлэхгүй. Харин чамайг “Түүний доторх Миний баяр хөөр” гээд, Газрыг чинь “Гэрлэсэн” гэж дуудах болно. Учир нь ЭЗЭН чамайг таалж, газар чинь гэрлэх болно.


Залуу хүн онгон охинтой гэрлэдэг шиг хөвгүүд чинь чамтай гэрлэнэ. Сүйт залуу сүйт бүсгүйдээ баярладаг шиг Бурхан чинь чамд баярлана.


Би Иерусалимд мөн баярлан ард түмэндээ баясна. Тэгээд тэнд уйлах, орилох дуу цаашид сонсогдохгүй.


“Үзэгтүн, Би Израилийн гэр болон Иудагийн гэрийг хүний үр ба адгуус амьтны үрээр тарьж суулгах өдрүүд ирж байна” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


“Зулгаан зумлаж, эвдлэн хямруулж, хөмрүүлж, сүйтгэж мөн гай гамшгийг авчрахын тулд Би харсан шигээ барьж, тарьж ургуулахын тулд Би тэднийг харна” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Би тэдэнд сайныг үйлдэхээр тэдэнд баярлан баясаж, бүх зүрх болон бүх сэтгэлээрээ тэднийг энэ нутагт итгэлтэйгээр тарьж суулгана.


Тэдэнд Миний үйлддэг бүх сайныг сонсох газар дэлхийн бүх үндэстний өмнө энэ хот Надад баяр хөөр, магтаал ба алдрын нэр болно. Түүнд зориулан Миний үйлддэг бүх сайн болоод бүх амар амгалангийн улмаас тэд эмээн чичрэх болно» хэмээв.


Би та нарт бороо хурыг цагт нь өгөх бөгөөд газар үр шимээ, талын модод жимсээ гаргана.


Би нутагт чинь амар тайвныг соёрхож, та нар хэвтэх бөгөөд хэн ч та нарыг цочирдуулахгүй. Би мөн аюулт араатнуудыг нутгаас чинь хөөн зайлуулах бөгөөд нутгаар чинь илд дайран өнгөрөхгүй.


Чиний Бурхан ЭЗЭН, аврагч дайчин, Та нарын дунд байна. Тэр та нарын дээр баяр хөөртэйгөөр баясна. Тэр хайр дотроо чимээгүй байна. Тэр та нарын дээр баярын уухайгаар баясах болно.


Харин энэ дүү чинь үхсэн байсан. Гэтэл амилжээ. Алдагдсан боловч олдлоо. Иймээс бид баярлан цэнгэх ёстой” гэв гэжээ.


Миний баяр баясгалан та нарт байж, та нарын баяр баясгалан дүүрэн болохын тулд үүнийг Би та нарт хэлэв.


Биеэс чинь төрөх үр хүүхэд, газрын чинь ургац, мал амьтдын чинь төл, үхэр, хонины чинь төл ерөөгдөнө.


ЭЗЭН та нарыг сайн сайхан болгож, олшруулахдаа баярласан шигээ та нарыг устган сөнөөхдөө ч баярлах болно. Та нар эзэмшихээр очиж буй тэр газраасаа хагацна.


Чи дахин ЭЗЭНий үгийг дуулгавартай дагаж, миний өнөөдөр чамд тушааж буй, Түүний бүх тушаалыг биелүүлэх болно.


Чи бусад бүх ард түмнээс илүү ивээгдэнэ. Та нар дунд, мал сүрэг дунд чинь ч үр үржилгүй, хүүсэр сувай гэж үгүй болно.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa