Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Дэд хууль 30:5 - Ариун Библи 2013

5 Тэгээд ЭЗЭН Бурхан чинь чамайг эцэг өвгөдийн чинь эзэмшиж байсан тэр газарт авчран, чамд түүнийг дахин эзэмшүүлнэ. Тэрээр чамд сайныг үйлдэж, эцэг өвгөдөөс чинь илүү олшруулна.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

5 Тэгээд ЭЗЭН Бурхан чинь чамайг өвөг дээдсийн чинь эзэмшиж байсан тэр газарт авчирж, чамд түүнийг дахин эзэмшүүлнэ. Тэрээр чамайг жаргааж, өвөг дээдсээс чинь илүү өнөр өтгөн болгоно.

Onani mutuwo Koperani




Дэд хууль 30:5
9 Mawu Ofanana  

Та сайн бөгөөд сайныг үйлддэг билээ. Зарлигуудаа надад заагаач!


Би Та нарт олдоно» гэж ЭЗЭН тунхаглаж байна. «Би та нарын сайн сайхныг сэргээж, та нарыг бүх үндэстэн болон Миний та нарыг зайлуулсан бүх газраас цуглуулах болно» гэж ЭЗЭН тунхаглаж байна. «Та нарыг цөллөгт илгээсэн газраасаа Би та нарыг буцааж авчирна.»


Учир нь, Би Өөрийн хүмүүс болох Израиль ба Иудагийн сайн сайхныг сэргээх өдрүүд ирж байна» гэж ЭЗЭН тунхаглаж байна. «Би бас тэдний эцэг өвгөдөд өгсөн нутагт та нарыг буцаан авчирч, тэд түүнийг эзэмших болно» гэж ЭЗЭН айлдаж байна.”


Тэдэнд Миний үйлддэг бүх сайныг сонсох газар дэлхийн бүх үндэстний өмнө энэ хот Надад баяр хөөр, магтаал ба алдрын нэр болно. Түүнд зориулан Миний үйлддэг бүх сайн болоод бүх амар амгалангийн улмаас тэд эмээн чичрэх болно» хэмээв.


Би чиний дээр хүн амьтныг олшруулна. Тэд олширч, үржих болно. Би чамайг урьдын адил оршин суугчидтай болгож, анхныхаас илүү сайнаар чамд хандана. Тийнхүү чи Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно.


Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Үүнийг бас тэдний төлөө хийж өгөөч гэж Надаас гуйхыг Би Израилийн гэрт зөвшөөрнө. Би тэдний хүмүүсийг хонин сүрэг адил өсгөх болно.


Дараа нь Мосе хадам эцэг мидиан хүн Реуелийнхээ хүү Хобабд —“Үүнийг би та нарт өгөх болно” гэж ЭЗЭНий айлдсан тэр газар уруу бид нүүж явна. ЭЗЭН Израилийн талаар сайныг амласан тул бидэнтэй хамт явагтун. Бид танд сайныг хийх болно гэв.


Хориг цээртэй юмнаас юунд нь ч бүү гар хүр. Тэгвэл ЭЗЭНий уур хилэн намдаж, чамд өршөөл үзүүлэн энэрч, чиний эцэг өвгөдөд тангарагласан ёсоороо чамайг олшруулна.


Тэрээр чамайг хайрлаж, ивээж, чамайг олон болгоно. Чамд өвлүүлэн өгөхөөр эцэг өвгөдөд чинь тангарагласан газар нутаг дээр үр хүүхдүүдийг чинь ивээж, газрын чинь үр жимс болох тариа, усан үзмийн шинэ дарс, тосыг ерөөж, бод, бог малын төлийг чинь өсгөж үржүүлэх болно.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa