Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Дэд хууль 30:10 - Ариун Библи 2013

10 Хэрэв та нар энэ хуулийн номд бичигдсэн Түүний тушаал, зарлигуудыг сахин мөрдөхөөр ЭЗЭН Бурханыхаа дуу хоолойг дуулгавартай дагаж, бүх зүрх, бүх сэтгэлээрээ Бурхан ЭЗЭНдээ эргэвэл ийм байх юм.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

10 Учир нь та нар ЭЗЭН Бурханыхаа үгийг дуулгавартай даган, энэ хуулийн номд бичигдсэн Түүний тушаал зарлигийг сахин мөрдөж, бүх зүрх, бүх сэтгэлээрээ өөрсдийн Бурхан ЭЗЭНдээ эргэх юм.

Onani mutuwo Koperani




Дэд хууль 30:10
17 Mawu Ofanana  

Харин та нар Над уруу эргэж, Миний тушаалуудыг сахин мөн үйлдвэл, та нар тэнгэрийн хамгийн алс хэсэгт туугдан тараагдсан байсан ч Би та нарыг тэндээс цуглуулж, нэрээ байлгах гэж Өөрийн сонгосон тэр газартаа аваачна” гэсэн билээ.


Гэвч буруут нь үйлдсэн хамаг нүглээсээ эргэж, бүх зарлигийг минь сахин шударга зөвийг үйлдэх аваас тэрээр заавал амьд үлдэнэ, тэр үхэхгүй.


Тэдэнд өгүүл. “Би амьд!” гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. “Би буруутын үхэлд огтхон ч баярлахгүй. Харин буруут нь замаасаа эргэж, амьд гарахад Би баярлана. Ёрын муу замаасаа буцагтун, буцагтун! Тэгвэл та нар юунд үхэх вэ, Израилийн гэр ээ?”


Гэвч Би буруу муу хүнд “Чи заавал үхэх болно” гэж айлдахад тэрээр нүглээсээ буцаж, шударга зөвийг үйлдээд,


Цөвт буруу хүн харин гэм буруугаасаа эргэж шударга зөвийг үйлдвээс тэр түүгээрээ амьд үлдэх болно.


Алс холын хүмүүс ирж ЭЗЭНий сүмийг босгоно. Намайг та нар уруу түг түмдийн ЭЗЭН илгээснийг та нар мэдэх болно. Чи өөрийн Бурхан ЭЗЭНийг нэн дуулгавартай дагавал энэ нь бүтэх болно гэв.


Харин эхлээд Дамаск болон Иерусалимд, дараа нь Иудейн бүх нутгаар тэрчлэн харийнханд хүртэл “Та нар гэмшиж, Бурхан өөд эргэн, гэмшилд дүйцэх үйлс бүтээгтүн” гэж тунхаглаж байлаа.


Иймээс гэмшицгээ. Гэм нүглээ үгүй болгохын тулд эргэцгээ. Тэгвэл сэргээх цаг Эзэний оршихуйгаас ирэх бөгөөд


Хозлол нь юу ч биш, хозлуулахгүй нь ч юу ч биш. Харин Бурханы тушаалуудыг сахих нь чухал юм.


Энэхүү хуулийн номд бичигдсэн гэрээний бүх хараалын дагуу түүнийг ёрын муу болгоод Израилийн бүх овгоос ЭЗЭН тусгаарлан салгана.


Өнөөдөр чамд миний тушааж буй энэ тушаал чамаас далдлагдсан зүйл биш, алс холын ч зүйл биш,


чи бас чиний хөвгүүд Бурхан ЭЗЭНдээ эргэж өнөөдөр миний та нарт тушаасан бүгдийн дагуу Түүний үгийг бүх зүрх, бүх сэтгэлээрээ дагаваас


Чи дахин ЭЗЭНий үгийг дуулгавартай дагаж, миний өнөөдөр чамд тушааж буй, Түүний бүх тушаалыг биелүүлэх болно.


Харин тэндээс чи өөрийн Бурхан ЭЗЭНийг эрэх болно. Хэрэв чи Түүнийг бүх зүрх, бүх сэтгэлээрээ хайвал олно.


Чи Бурхан ЭЗЭНээ бүх зүрх, бүх сэтгэл, бүх хүч чадлаараа хайрла.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa