Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Дэд хууль 30:1 - Ариун Библи 2013

1 Чиний өмнө миний тавьсан ерөөл, хараал бүхэн чамд тохиолдож, ЭЗЭН Бурхандаа хөөгдөж, очсон улс бүхнийхээ дотор чи энэ бүхнийг зүрхэндээ санаваас,

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

1 Чиний өмнө миний тавьсан ерөөл хараал буюу энэ бүхэн чамд тохиолдон, ЭЗЭН Бурхандаа хөөгдөж, очсон бүх улсынхаа дотор чи энэ бүхнийг зүрхэндээ санаваас,

Onani mutuwo Koperani




Дэд хууль 30:1
25 Mawu Ofanana  

Та өнөөдөр намайг газрын хөрснөөс зайлуулж байгаа учир би Таны оршихуйгаас далд орж, газар дэлхийд зайгуул тэнүүлч болно. Надтай уулзсан хэн боловч намайг ална гэжээ.


Та тэнгэрээс сонсож, Өөрийн ард түмэн Израилийн нүглийг уучилж, эцэг өвгөдөд нь Таны өгсөн газар нутагт тэднийг буцаан ирүүлж соёрхоно уу.


Та нар ийнхүү ЭЗЭН өөд эргэснээр, та нарын ах дүүс болон хүүхдүүд өөрсдийг нь олзлон явсан хүмүүсийн өмнө өршөөл олж, энэ нутагт буцаж ирэх болно. Учир нь та нарын Бурхан ЭЗЭН нигүүлсэнгүй, өршөөнгүй бөгөөд та нар Түүн уруу эргэвэл та нараас нүүрээ Тэр буруулахгүй” гэж тунхаглав.


Харин та нар Над уруу эргэж, Миний тушаалуудыг сахин мөн үйлдвэл, та нар тэнгэрийн хамгийн алс хэсэгт туугдан тараагдсан байсан ч Би та нарыг тэндээс цуглуулж, нэрээ байлгах гэж Өөрийн сонгосон тэр газартаа аваачна” гэсэн билээ.


Үүнийг санагтун, эрэлхэг байгтун. Гэмтнүүд ээ, үүнийг зүрхэндээ эргүүлэн оруулагтун.


Би Та нарт олдоно» гэж ЭЗЭН тунхаглаж байна. «Би та нарын сайн сайхныг сэргээж, та нарыг бүх үндэстэн болон Миний та нарыг зайлуулсан бүх газраас цуглуулах болно» гэж ЭЗЭН тунхаглаж байна. «Та нарыг цөллөгт илгээсэн газраасаа Би та нарыг буцааж авчирна.»


Гагцхүү ЭЗЭН Бурханыхаа эсрэг хилэнц үйлдэж, Ногоон мод бүрийн дор харийнханд таалалаа өгч, Чи дуу хоолойг минь дагаагүй гэм буруугаа улай» гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Энэ бузар муу ургаас үлдсэн үлдэгсэд Миний тэднийг хөөн гаргасан газар бүрд аминаас үхлийг илүүгээр сонгох болно” гэж түг түмдийн ЭЗЭН тунхаглаж байна.


Тэр хараад, үйлдсэн хамаг гэмт үйлдлээсээ эргэсэн учир тэр заавал амьд үлдэнэ, тэр үхэхгүй.


Тэгээд Надаас эргэсэн садар зүрх, шүтээнүүдийнхээ араас садарлах нүднээс чинь болж Миний хэрхэн шаналсныг олзлогдоод хүргэгдсэн үндэстнүүдийнхээ дунд та нарын доторх хэлтрэгсэд санана. Хамаг жигшүүр дотроо үйлдсэн муу муухайгийнхаа улмаас тэд өөрсдийгөө жигших болно.


Ард түмнүүдийн дунд Би тэднийг тараахад Алс холын орнуудад тэд Намайг санана. Тэд үр хүүхдүүдийнхээ хамт амьдран, буцаж ирнэ.


Тийнхүү тэр ухааран “Эцгийн минь хөлсөлсөн хүмүүсийн хичнээн нь ч талхаар элбэг дэлбэг байдаг билээ дээ. Гэтэл би энд өлсөж үхэх нь.


ЭЗЭН, чамайг галзуу, сохор, зүрхний солио өвчнөөр цохино.


ЭЗЭН чамайг газар дэлхийн нэг өнцгөөс нөгөө өнцөг хүртэл бүх ард түмэн дунд тараах болно. Тэнд чи өөрөө ч мэдэхгүй, эцэг өвгөд чинь ч мэдэхгүй мод, чулуун бурхдад зарагдах болно.


Тиймээс ЭЗЭН энэ газарт хилэгнэж, энэ номд бичигдсэн бүх хараалыг түүн дээр буулган,


ЭЗЭН бас уур хилэн, зэвүүцлээрээ тэднийг тэр газраас хуу татан өөр газар уруу өнөөдрийнх шиг тарааж шиджээ” гэж хэлэх болно.


Үзэгтүн! Би өнөөдөр чиний өмнө амь ба сайн сайхан, үхэл ба гай зовлонг тавилаа.


Би өнөөдөр тэнгэр газрыг дуудаж та нарт гэрч болгон чиний өмнө амь ба үхэл, ерөөл ба хараалыг тавъя. Чи бас чиний үр удам амьдрахын тулд амийг сонгож,


ЭЗЭН Өөрийн ард түмнийг шүүнэ. Тэр тэднийг хүч чадалгүй болсныг, хүлээстэй ба чөлөөт хүн нэг ч үлдээгүйг харахдаа Өөрийн зарц нарыг өрөвдөнө.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa