9 (Хермон уулыг сидончууд Сирион гэж, аморичууд түүнийг Сенир гэж нэрлэдэг)
Манассегийн хагас овгийн хөвгүүд Башанаас Баал-хермон, Сенир, Хермон уул хүртэлх нутагт амьдарсан юм. Тэд олуулаа байв.
Сионы уулс дээр буудаг Хермоны шүүдэр адил юм. Учир нь тэнд ЭЗЭН ерөөлийг, Мөнх амийг тушаасан билээ.
Ливаныг тугал шиг, Сирионыг зэрлэг үхрийн тугал шиг Тэрээр оодгонуулдаг билээ.
Бурхан минь ээ, Сэтгэл минь миний дотор цөхөрсөн байна Тиймээс би Таныг Иордан нутаг, Хермон ба Мизар уулаас дурсдаг
Өмнөд ба умардыг Та бүтээсэн Табор ба Хермон Таны нэрээр баяртайяа уухайлна.
Сүйт бүсгүй минь, надтай хамт Ливанаас яваач. Хамтдаа надтай Ливанаас одож, Аманагийн оргилоос, Сенир, Хермоны оройгоос, Арслангийн үүрнээс, ирвэсийнн уулнаас аялж бууж ирээч.
Тэд Сенирийн жодоо модоор хамаг банзыг чинь хийж, Тэд чамд шураг хийхээр Ливаны хуш модыг авав.
Сеир уруу өгссөн Халак уулаас авахуулаад Хермон уулын хормой дахь Ливаны хөндийн Баал-гад хүртэлх нутаг юм. Тэр мөн бүх хаадыг нь олзолж, тэднийг алав.