Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Дэд хууль 3:4 - Ариун Библи 2013

4 Бид тэр үед түүний бүх хотыг эзлэн авсан билээ. Аргобын бүх нутаг дэвсгэр буюу Башан дахь Огийн хаант улс, түүний жаран хотоос бидний эзлээгүй нэг ч хот байхгүй.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

4 Бид тэр үед түүний бүх хотыг эзлэн авсан билээ. Аргобын бүх нутаг дэвсгэр буюу Башан дахь Огийн хаант улс, түүний жаран хотоос бидний эзлээгүй нэг ч хот байхгүй.

Onani mutuwo Koperani




Дэд хууль 3:4
10 Mawu Ofanana  

Рамот-гилеадад Бен-гебер бөгөөд Гилеадад байх Манассегийн хүү Иаирын нүүдлийн тосгод мөн Башанд байх зурвас нутаг, Аргоб буюу хүрэл хөндөлтэй, хана хэрэм бүхий жаран том хот түүнийх байлаа.


Тэд түүнийг болон хөвгүүдийг нь мөн бүх ард түмнийг нь ганц ч хүн үлдэхгүй болтол хядаж, нутгийг нь эзэмшив.


Гилеадын үлдсэн газар нутаг болон Огийн хаант улс, бүх Башаныг би Манассе овгийн хагаст өгсөн. Аргобын бүх нутаг, бүх Башан нь Рефаимын нутаг хэмээн нэрлэгдэж байв.


Манассегийн хөвгүүн Иаир нь гешурчуудын болон маакатчуудын хил хүртэлх Аргобын бүх нутгийг авч, Башаныг өөрийн нэрээр Хаввот-Иаир гэж нэрлэсэн нь одоо хүртэл хэвээрээ байна.


Ингээд ЭЗЭН Бурхан маань Башаны хаан Огийг бүх ард түмэнтэй нь бидний гарт тушаасанд бид амьд хүн нэгийг ч үлдээлгүй тэднийг бут цохив.


Тэр хотууд нь бүгд өндөр хэрэм, гулдан хаалга, хөндлүүдээр бэхлэгдсэн байв. Түүнээс гадна хана хэрэмгүй суурин нэн олон байв.


түүний газар нутгийг бас Башаны хаан Огийн газар нутгийг эзэмшин авчээ. Аморичуудын тэр хоёр хаан Иорданы наад талд буюу наран мандах зүгт


Нөгөө хаан болох Башаны хаан Ог нь Аштарот ба Едреид амьдарч байсан, рефаимчуудаас үлдсэн хүн бөгөөд


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa