Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Дэд хууль 3:18 - Ариун Библи 2013

18 Тэр үед би та нарт “ЭЗЭН Бурхан чинь энэ газрыг та нарт өмчлүүлэхээр өглөө. Эр зоригт эрчүүд та бүхэн зэвсэглээд, Израилийн хөвгүүд болох ах дүү нараа манлайлан гаталцгаа.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

18 Тэр үед би та нарт “ЭЗЭН Бурхан чинь энэ газрыг та нарт өмчлүүлэхээр өглөө. Эр зоригт эрчүүд та бүхэн зэвсэглээд, Израилийн хөвгүүд болох ах дүү нараа манлайлан голыг гаталцгаа.

Onani mutuwo Koperani




Дэд хууль 3:18
18 Mawu Ofanana  

Тэрээр Абрамд —Би бол чамд энэ газар нутгийг өгч өвлүүлэхээр чамайг Халдеин Ураас авчирсан ЭЗЭН байна гэхэд


Газар нутгийг нь өв болгон өгсөн Түүнд талархагтун. Түүний хайр энэрэл мөнхийнх.


Та нар нутгийн эзэмшлийг аван тэнд амьдрагтун. Учир нь тэр нутгийг Би та нарт эзэмшүүлэхээр өгсөн билээ.


Эцэг өвгөдийн чинь Бурхан ЭЗЭНээс чамд эзэмшүүлэхээр өгсөн газар нутагт, тэр газар дээр амьдран суух өдрүүдийн туршид даган биелүүлэх ёстой зарлиг, тогтоолууд чинь энэ байна.


Бурхан ЭЗЭНий чинь чамд өв болгон эзэмшүүлэхээр өгч буй газар дээр ЭЗЭН чамайг өгөөмрөөр ивээх учир та нарын дунд ядуу хүн байхгүй болно.


ЭЗЭН Бурханы чинь чамд эзэмшүүлэхээр өгч байгаа тэр газарт буюу чиний өвлөн авах газар дээр өвөг дээдсийн тогтоосон хөршүүдийнхөө шавыг бүү хөдөлгө.


ЭЗЭН Бурханы чинь чамд эзэмшүүлэхээр өгч буй нутаг дунд өөрсдөдөө гурван хотыг тусгаарла.


Тиймээс би чамд “Өөртөө гурван хотыг тусгаарлан ав” гэж тушааж байна.


ЭЗЭН Бурханаас чинь чамд эзэмшүүлэхээр өгч буй газар дээр хэн нэгэн хүн алагдаад хээр талд хэвтэж байгаа нь олдож, тэр хүнийг хэн алсан нь мэдэгдэхгүй байвал


Тиймээс ЭЗЭН Бурхан чинь чамд өв болгон эзэмшүүлэхээр өгч буй тэр газар нутаг дээр эргэн тойронд чинь байгаа бүх дайснаас чиний Бурхан ЭЗЭН чамайг ангижруулж, амраах тэр цагт чи Амалекийн тухай дурсамжийг тэнгэрийн доороос арчин хаях ёстой. Чи үүнийг бүү март!


Харин чи энд Миний дэргэд зогс! Миний тэдэнд эзэмшүүлэхээр өгөх нутагт тэд үүнийг даган мөрдөхийн тулд чиний тэдэнд заах бүх тушаал, зарлиг, шийдвэрүүдийг Би чамд хэлж өгье” гэж айлдав.


Иорданыг гатлан очоод, эзэмших газар нутаг дээрээ та нарын дагаж мөрдөх тушаал, зарлиг, шийдвэрүүд энэ бөгөөд үүнийг та нарт зааж сургахыг ЭЗЭН Бурхан чинь надад тушаасан юм.


ЭЗЭН Бурхан чинь чамд энэ сайхан газар нутгийг эзэмшүүлэхээр өгч байгаа нь чиний зөвт байдлаас болсон юм биш гэдгийг мэдэж ав. Учир нь чи хөшүүн хүзүүтэй ард түмэн юм.


Хуаран дундуур явж “Замын хүнсээ бэлтгэцгээ. Учир нь гурав хоногийн дотор та нар өөрсдөд чинь эзэмшүүлэхээр та нарын Бурхан ЭЗЭНий өгч буй газар нутгийг эзлэхээр Иорданыг гатлан явах гэж байна” гэж ард олонд тушааж хэл гэв.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa