15 Би Гилеадыг Махирт өгсөн билээ.
Ефраимын хөвгүүдийн гурван үеийг үзэж бас Манассегийн хүү Махирын хөвгүүд ч Иосефын өвөр дээр төржээ.
Сегуб Иаирыг төрүүлж, Иаир нь Гилеад нутгийн хорин гурван хотыг эзэмшив.
Манассегийн хөвгүүд нь Махираас гарсан махирчуудын ураг юм. Махир нь Гилеадын эцэг болжээ. Гилеадаас гилеадчуудын ураг гарсан билээ.
Башаны газрыг Манассегийн нэг хагас овогт Мосе өгсөн бол Иорданы наад тал буюу баруун тал дахь нутгийг нөгөө хагас овогт нь Иошуа өгөв. Энэ нь ах дүү нарынх нь нутгийн дунд байв. Тэгээд Иошуа тэднийг өөрсдийнх нь майхан уруу буцаан явуулахдаа тэднийг ерөөн —