3 Та нар их сорилт, агуу тэмдэг, гайхамшгийг нүдээрээ үзсэн билээ.
Зөвхөн мөргөлийн өндөрлөгүүд устаагүй байв. Ард түмэн зүрх сэтгэлээ эцэг өвгөдийнхөө Бурханд хараахан хандуулаагүй байлаа.
Энэ ард түмний зүрх сэтгэлийг хатууруулж, Чихийг нь дүлий, нүдийг нь сохор болго. Эс бөгөөс тэд нүдээрээ харж Чихээрээ сонсож, зүрхээрээ ухаарч, Эргэж буцна, эдгэрнэ гэв.
“Нүдтэй боловч хардаггүй, Чихтэй боловч сонсдоггүй, Мунхаг болон мэдрэмжгүй хүмүүс ээ, үүнийг сонс.
Хүний хүү чи, тэрслүү гэрийн дунд амьдарч байна. Тэд тэрслүү гэр учраас харах нүдтэй боловч эс харж, сонсох чихтэй боловч эс сонсдог.
Мосе бүх Израилийг дуудан тэдэнд —Египетийн нутагт Фараонд болон түүний бүх албат нар, түүний бүх газар нутагт ЭЗЭНий үйлдсэн бүхнийг та нар нүдээрээ үзсэн.