Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Дэд хууль 28:8 - Ариун Библи 2013

8 ЭЗЭН чиний тариа будааны агуулах, гарын чинь ажил үйл бүрд ерөөл айлдана. ЭЗЭН Бурханаас чинь чамд өгч буй тэр газарт Тэр чамайг ерөөнө.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

8 ЭЗЭН чиний тариа будааны агуулах, чиний гар оролцох бүх зүйлд ерөөл айлдана. ЭЗЭН Бурханаас чинь чамд өгч буй тэр газарт Тэр чамайг ерөөнө.

Onani mutuwo Koperani




Дэд хууль 28:8
22 Mawu Ofanana  

Хаан —Хэрэв ЭЗЭН чамд туслахгүй бол би хаанаасаа чамд туслах вэ? Үтрэмээс үү эсвэл дарсны шахуургаас уу? гэжээ.


Урсгал усны дэргэд тарьсан мод адил Ургацын цагт жимсээ ургуулж Навчис нь үл хатна. Аливаа үйл нь түүнд Амжилтыг авчирна.


Чи гарынхаа хүч хөдөлмөрийг хүртэх үедээ Аз жаргалтай байх бөгөөд сайн сайхан байна.


Сионы уулс дээр буудаг Хермоны шүүдэр адил юм. Учир нь тэнд ЭЗЭН ерөөлийг, Мөнх амийг тушаасан билээ.


Үр тариа саравчуудад маань төрөл төрлөөрөө дүүрч, Хонинууд маань манай талбайнуудад Мянга түмээр үржих болтугай!


ЭЗЭН өдрөөр энэрэл хайраа тушаана Шөнөөр Түүний дуу болох Амьдралын минь Бурханд хандсан залбирал Надтай хамт байна


Миний Хаан Бурхан Та Иаковт ялалтыг тушаагаач


зургаа дахь жилд Би та нарт ивээлээ үзүүлж, энэ нь гурван жилийн ургацыг гаргах юм.


Та нар хуучин нөөцөө идэж, шинийг оруулахын тулд хуучныг зайчилна.


Агуулахад өнөөг хүртэл үр байна уу? Өнөөг хүртэл усан үзэм, инжрийн мод, анар, чидун модод юу ч гаргаагүй боловч энэ өдрөөс Би та нарыг ерөөнө” гэв.


Ургац хураатал хамтдаа ургаг. Ургац хураах цагт би хадагчдад «Эхлээд үрийн сүүлийг зулгааж, шатаахаар багцалж боо. Харин буудайг цуглуулж, амбаарт минь хийцгээ» гэж хэлнэ” гэв.


Тэнгэрийн шувуудыг хараач. Тэд тариа тарьж, хурааж, саравчинд хадгалдаггүй ч тэнгэрлэг Эцэг чинь тэднийг тэжээдэг юм. Та нар тэднээс үлэмж илүү үнэ цэнэтэй биш үү?


“Миний хийх зүйл гэвэл амбааруудаа буулгаад илүү том амбаарууд барья. Тэндээ би хамаг үр тариа, хамаг эд хөрөнгөө хадгална.


Хотод чинь суудаг, та нар дунд хувь ч үгүй, өв ч үгүй левичүүд мөн ирмэл хүн, өнчин, бэлэвснийг ирүүлж, хооллон цатгавал ЭЗЭН Бурхан чинь гарын бүх үйлд чинь чамайг ивээх болно.


Чи түүнд дуртайяа өгөх ёстой. Түүнд өгөхдөө харам зүрхтэй бүү бай. Тэгвэл ЭЗЭН Бурхан чинь чиний бүх ажил бүтээл, гарын чинь үйл бүхнийг ивээх болно.


Бурхан ЭЗЭНий чинь чамд өв болгон эзэмшүүлэхээр өгч буй газар дээр ЭЗЭН чамайг өгөөмрөөр ивээх учир та нарын дунд ядуу хүн байхгүй болно.


Хорон мууг үйлдэн Намайг мартсанаас чинь болж ЭЗЭН чамайг устгах хүртэл, үтэр сөнөөх хүртэл чиний дээр гарын чинь ажил үйл бүрд хараал, үймээн самуун, хатуу зэмлэл илгээх болно.


Чиний эсрэг босох дайснуудыг ЭЗЭН чиний өмнө ялагдахад хүргэнэ. Тэд чам уруу нэг замаар довтолж, чамаас долоон замаар зугтана.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa