Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Дэд хууль 26:5 - Ариун Библи 2013

5 Чи бас ЭЗЭН Бурханыхаа өмнө “Миний өвөг эцэг тэнүүлч арам хүн байсан. Тэр цөөн хэдэн хүн дагуулаад, Египетэд очиж, тэнд суурьшаад, агуу, хүчирхэг, өнөр өтгөн үндэстэн болсон билээ.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

5 Чи бас ЭЗЭН Бурханыхаа өмнө “Миний өвөг эцэг бол тэнүүлч Арамей хүн байсан. Тэр хэдхэн хүн дагуулаад, Египетэд очиж, тэнд суурьшаад, агуу, хүчирхэг, өнөр өтгөн үндэстэн болсон билээ.

Onani mutuwo Koperani




Дэд хууль 26:5
28 Mawu Ofanana  

Чамаас Би агуу үндэстнийг гаргаж, чамайг бас Би ерөөн, чиний алдрыг Би агуу болгоно. Чи тэгээд ерөөл болтугай!


нутагт минь, төрөл төрөгсдөд минь очиж, миний хүү Исаакт эхнэр авч өгнө гэж тангарагла гэв.


Исаак дөчин настайдаа Паддан-Арамын арам хүн Бетуелийн охин, арам хүн Лабаны охин дүү Ребекаг эхнэр болгон авчээ.


Эцэг нь Иаковыг ерөөсөн тэр ерөөлөөс болж Есав, Иаковыг үзэн ядав. “Эцгийнхээ төлөө эмгэнэх өдөр ойрхон ирж байгаа учир би дүү Иаковаа ална” гэж тэрээр зүрхэндээ хэлжээ.


Исаак Иаковыг илгээсэнд тэрээр Паддан-Арам уруу явж, арам хүн Бетуелийн хүүгийнд очжээ. Тэр нь Иаков, Есав хоёрын эх Ребекагийн ах Лабан байлаа.


Иаков оргон зугтахаа арам хүн Лабанд хэлэлгүй, түүнийг мэхэлжээ.


Шөнө нь арам хүн Лабаны зүүдэнд Бурхан хүрч ирээд —Чи болгоомжил, Иаковт сайн муу юу ч битгий хэл! гэжээ.


Би өдрийн халуунд халж, шөнийн хүйтэнд хөрч, нүд цавчилгүй тийнхүү өнгөрөөж байсан билээ.


Та нар гартаа хоёр дахин их мөнгө авч яв! Уутны чинь аман дээр буцаж ирсэн мөнгийг эргүүлж авч яв! Тэр андуурсан байж магадгүй.


Өлсгөлөн дахин таван жил үргэлжлэх учир би тэнд таныг хангана. Тэгвэл та болон танайхан, таны бүх харьяат ядарч дордохгүй» гээрэй.


Бурхан их авралаараа та нарыг амь хэлтрүүлж, үр удмыг чинь газар дэлхий дээр үлдээхээр та нараас өмнө намайг илгээжээ.


Египетэд төрсөн, Иосефын хөвгүүн хоёр бөгөөд Египетэд ирсэн Иаковынхан бүгд далан хүн болой.


Израильчууд Египет нутагт, Гошен газар нутаглан сууж, тэд тэндээ суурьшиж, үржин маш их олшров.


Тэд бас Фараонд —Канаан нутагт болсон хүнд хэцүү ган гачигт таны зарц бидний мал сүрэг бэлчээргүй болсон тул бид энд цагаачлахаар хүрч ирлээ. Тиймээс зарц нараа Гошен нутагт суулгаж өгнө үү? гэж хэлэв.


Гэвч тэднийг хэдийчинээ зовоох тусам тэд төдийчинээ олширч, улам бүр тархлаа. Тиймээс египетчүүд Израилийн хөвгүүдээс болж айдаст автав.


Иаковын үр удам бүгд далан хүн бөгөөд харин Иосеф Египетэд байлаа.


Гэвч Израилийн хөвгүүд үржиж, өнөржин олширч, улам хүчтэй болсоор тэд тэр газрыг дүүргэв.


Одоо Иаков, Арамын нутаг уруу зугтаж, Израиль эхнэрийнхээ төлөө ажилласан. Эхнэрийнхээ төлөө хонин сүргийг манасан.


Харин эш үзүүлэгчээр дамжуулан, Израилийг Египетээс ЭЗЭН гаргаж, Эш үзүүлэгчээр дамжуулан тэр хамгаалагдсан.


Иаков болон бидний эцэг өвгөд Египетэд таалал төгссөн билээ.


Бурхан ЭЗЭН чинь та нарыг өнөр өтгөн болгосон. Үзэгтүн, энэ өдөр та нар тэнгэрийн одод мэт олон болжээ.


Египетэд хүрч очсон чиний эцэг өвгөд далан хүн байсан бол ЭЗЭН Бурхан чинь одоо чамайг тэнгэрийн одод мэт олон болгожээ.


Тэгэхэд тахилч чиний гараас сагсыг чинь аваад, ЭЗЭН Бурханы чинь тахилын ширээний өмнө тавина.


Та нар бусад үндэстнээс олон байсан учраас ЭЗЭН та нарыг хайрлаж, сонгосон юм биш. Та нар бүх үндэстнээс хамгийн цөөхөн нь билээ.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa