Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Дэд хууль 26:14 - Ариун Библи 2013

14 Би үүнээс гашуудлын үед идээгүй, бузартсан үедээ ч хүрээгүй, үхэгсдийн төлөө өргөөгүй. Би ЭЗЭН Бурханыхаа дуу хоолойг сонсон дагаж, надад Таны тушаасан бүгдийг ёсоор биелүүлсэн.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

14 Би энэхүү ариун хувиас гашуудлын үед идээгүй, бузартсан үедээ ч хүрээгүй, үхэгсдийн төлөө өргөөгүй. Би ЭЗЭН Бурханыхаа дуу хоолойг сонсон, Таны надад тушаасан бүгдийг ёсоор биелүүлсэн.

Onani mutuwo Koperani




Дэд хууль 26:14
14 Mawu Ofanana  

Тэд Баал-пеортой нийлж, Үхэгсдийн тахилыг иджээ.


Бүх тогтоол нь миний өмнө байсан. Би зарлигуудыг нь өөрөөсөө холдуулаагүй.


Хэн нэгнийг тайвшруулахаар, тэдний төлөө гашуудан талх хуваахгүй. Эцэг эхийнх нь төлөө тайвшруулах аягыг тэдэнд барихгүй.


Чимээгүй гашууд. Үхэгсдийн төлөө бүү гасал. Толгойдоо даавуу ороож, хөлдөө гутал өмс. Сахлаа бүү далдал. Хүмүүсийн талхыг бүү ид гэв.


Тэд ЭЗЭНд дарс цутгахгүй Тахилууд нь Түүнд таалагдахгүй. Талх нь гашуудагсдын талх мэт агаад, Түүнээс идэгчид бүгд бузарлагдах болно. Учир нь тэдний талх зөвхөн амин хувийнх нь бөгөөд ЭЗЭНий өргөөнд орохгүй.


ЭЗЭН, Мосед айлдахдаа —Аароны хөвгүүд болох тахилчидтай ярин “Ард олны дундах үхсэн хүнээр өөрийгөө бүү бузарла.


Түүнчлэн аливаа үхсэн хүнд ойртох, эцэг эхийнхээ төлөө ч өөрийгөө бузарлах ёсгүй.


Харин ЭЗЭНд ногдох эвийн тахилуудын нядлах тахилын махыг бузартсан байхдаа идсэн хүн байх аваас тэр хүн ард олноосоо таслагдана.


Та нарын хийдэг өөр нэг юм энэ байна. Та нар ЭЗЭНий тахилын ширээг нулимс, уйлаан ба ёолох дуугаар бүрхдэг. Яагаад гэвэл Тэр цаашид өргөлийг ойшоохгүй, түүнийг та нарын гараас таалалдаа хүлээн авахгүй.


Харин Египет нутгаас авчирсан, боолчлолын гэрээс гаргаж авсан ЭЗЭН Бурханаас чинь та нарыг урвуулж, ЭЗЭН Бурханы чинь чамд яв гэж тушаасан замаас гаргах гэж ятгасан учир тэр эш үзүүлэгч эсвэл зүүдээр мэргэлэгчийг алах ёстой. Та нар дундаасаа ёрын мууг ийнхүү арилган зайлуулах ёстой.


Өнөөдөр миний чамд даалган өгч байгаа энэ бүх тушаалыг сахин мөрдөхийн тулд чи гагцхүү ЭЗЭН Бурханыхаа дуу хоолойд дуулгавартай бай.


ЭЗЭН Бурхан чинь нэрээ тавихаар сонгох газарт чи, чиний хүү, чиний охин, чиний зарц, шивэгчин, хотод чинь оршин суудаг леви, та нарын дунд байгаа ирмэл хүмүүс, өнчин, бэлэвсэн цөмөөрөө ЭЗЭН Бурханыхаа өмнө хөгжин баярла.


Чи ЭЗЭН Бурханыхаа өмнө “Би ариун хувийг гэрээсээ авч гараад, надад Таны тушаасан бүх тушаалын дагуу левичүүд, ирмэл хүмүүс, өнчин, бэлэвсэнд түгээсэн. Би Таны тушаалыг зөрчөөгүй бас мартаагүй.


Таны ариун оршихуй болох тэнгэрээс Та доош харж, Өөрийн ард түмэн Израилийг ерөөгөөч. Мөн бидний эцэг өвгөдөд тангарагласан ёсоороо бидэнд өгсөн тэр газар буюу сүү зөгийн бал бялхсан газрыг ерөөгөөч!” гээрэй.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa