Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Дэд хууль 26:13 - Ариун Библи 2013

13 Чи ЭЗЭН Бурханыхаа өмнө “Би ариун хувийг гэрээсээ авч гараад, надад Таны тушаасан бүх тушаалын дагуу левичүүд, ирмэл хүмүүс, өнчин, бэлэвсэнд түгээсэн. Би Таны тушаалыг зөрчөөгүй бас мартаагүй.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

13 Чи ЭЗЭН Бурханыхаа өмнө “Би ариун хувийг гэрээсээ авч гараад, Таны надад тушаасан бүх тушаалын тань дагуу левичүүд, харийнхан, өнчин хүн, бэлэвсэн эмэгтэйд түгээсэн. Би Таны тушаалыг зөрчөө ч үгүй, мартаа ч үгүй.

Onani mutuwo Koperani




Дэд хууль 26:13
19 Mawu Ofanana  

Миний өстнүүд Таны үгсийг мартсан учраас Хичээл зүтгэл минь намайг үгүй болгожээ.


Дорд болж, үзэн ядагдсан ч, Тушаалуудыг тань би мартаагүй.


Миний зовлон зүдүүрийг харж, намайг авраач! Хуулийг тань би мартдаггүй билээ.


Алдагдсан хонь мэт төөрөв, би. Зарц юугаа хайн олооч. Тэгэх аваас тушаалуудыг тань Үл мартнам билээ, би.


Тушаалуудыг тань хэзээ ч үл мартана, би. Үүгээрээ намайг сэргээсэн билээ, Та.


Зэмгүй цэврээр би гараа угааж, Таны тахилын ширээг тойрно, ЭЗЭН.


Хүү минь, хууль зааврыг минь бүү март Тушаалыг минь зүрхэндээ сахь


Иймээс би Бурхан ба хүмүүсийн өмнө сайн мөс чанартай байхыг үргэлж хичээдэг билээ.


Тэгээд ч бид энэ хорвоод, ялангуяа та нарын дунд биеэ авч явахдаа Бурханы ариун чанар хийгээд чин сэтгэл дотор, махбодын мэргэн ухаанаар бус, харин Бурханы нигүүлсэлд байв. Энэ нь бидний мөс чанарын гэрчлэл буюу сайрхал маань байж болох юм.


Үүрд мөнхөд магтагдах Бурхан, Эзэн Есүсийн Эцэг, худал яриагүйг минь мэднэ.


Хотод чинь суудаг, та нар дунд хувь ч үгүй, өв ч үгүй левичүүд мөн ирмэл хүн, өнчин, бэлэвснийг ирүүлж, хооллон цатгавал ЭЗЭН Бурхан чинь гарын бүх үйлд чинь чамайг ивээх болно.


Гурав дахь жил буюу аравны нэгийг өргөх жилд бүх ургацынхаа аравны нэгийг өгч дуусаад, түүнийгээ левичүүд, ирмэл хүмүүс, өнчин, бэлэвсэнд өгөөд хот дотроо цадтал нь идүүл.


Би үүнээс гашуудлын үед идээгүй, бузартсан үедээ ч хүрээгүй, үхэгсдийн төлөө өргөөгүй. Би ЭЗЭН Бурханыхаа дуу хоолойг сонсон дагаж, надад Таны тушаасан бүгдийг ёсоор биелүүлсэн.


Итгэгч та нарт бид хэрхэн ариун, зөв, гэм зэмгүй хандсаны гэрч нь та нар ба Бурхан билээ.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa