Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Дэд хууль 24:13 - Ариун Библи 2013

13 Чи түүний барьцааг нар шингэх үед буцааж өгөх ёстой. Тэгвэл тэр хүн хувцсаа нөмөрч унтаад, чамайг ерөөнө. Энэ нь ЭЗЭН Бурханы чинь өмнө чиний зөвт байдал болно.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

13 Чи түүний барьцааг нар шингэх үед заавал буцааж өгөх ёстой. Тэгвэл тэр хүн хувцсаа нөмөрч унтаад, чамайг ерөөнө. Энэ чинь ЭЗЭН Бурханы чинь өмнө чиний зөвт байдал болно.

Onani mutuwo Koperani




Дэд хууль 24:13
24 Mawu Ofanana  

Тэгээд Абрам, ЭЗЭНд итгэсэнд Эзэн үүгээр нь түүнийг зөвд тооцов.


Тэрээр тараасан, ядууст өгсөн бөгөөд Түүний зөвт байдал мөнхөд байна. Түүний эвэр хүндэтгэлтэйгээр өргөмжлөгдөнө.


Хэрэв чи Миний ард түмэнд буюу дунд чинь буй ядуу хүнд мөнгө зээлдүүлбэл түүнтэй зээл олгогч хүн шиг харьцаж болохгүй. Чи түүнээс зээлийн хүүг бүү шаард.


Тэгвэл гэрэл чинь үүрийн гэгээ шиг цацарч, Эдгэрэлт чинь үтэр түргэн өсөж, Зөвт байдал чинь чиний өмнө явах бөгөөд ЭЗЭНий алдар чиний арын хамгаалалт болно.


ядуу, үгээгүйг дарлан дээрэм тонуул хийж, барьцааг эс буцааж, шүтээнүүд уруу нүдээ өргөн жигшүүрт хэргийг үйлддэг,


хэнийг ч үл дарлан барьцааны юмыг эс дарж, дээрэм тонуул хийлгүй, харин өлссөн хүнд талхаа өгч, нүцгэнд хувцас нөмөргөн


ямар ч хүнийг үл дарлан, харин өртөнд барьцааг нь буцааж өгдөг, дээрэм тонуул хийдэггүй, харин өлссөн хүнд талхаа өгч, нүцгэн хүнд хувцас нөмөргөдөг,


тэрээр барьцаалсан юмыг буцааж, тоносон юмаа нөхөн төлж, гажуудлыг эс үйлдэн амийн зарлигуудыг дагаж явбаас тэр заавал амьд үлдэнэ, тэр үхэхгүй.


Тиймээс хаантан, зөвлөгөө минь танд нийцэх болтугай. Зөвт байдлаар нүглүүдээ, ядуусыг энэрснээр гэм буруугаа арилгагтун. Тэгвэл хөгжил цэцэглэл тань уртсаж магадгүй” гэв.


Тахилын ширээ бүрийн дэргэд Тэд барьцаа болгож авсан хувцаснууд дээр сунайж, Торгуулагсдын дарсыг Бурханыхаа гэрт уудаг.


Уурлавч нүгэл бүү үйлд. Уур хилэн дээр чинь нар бүү жаргаг.


Хэрэв тэр хүн ядуу байвал түүний барьцааг өөртөө бүү хонуул.


Чи түүний хөлс мөнгийг өдөрт нь, нар шингэхээс өмнө өгч бай. Учир нь тэрээр ядуу бөгөөд түүгээрээ амь голоо зогоож байдаг. Эс тэгвэл тэр чамайг ЭЗЭНд мэдүүлж, энэ нь чамд нүгэл болох вий.


Бид Түүний тушаасан ёсоор Бурхан ЭЗЭНийхээ өмнө энэ бүх тушаалыг дагахдаа хянуур байх аваас тэр нь бидний зөвт байдал болно.


Бурхан ба Эцэгийн өмнө цэвэр бөгөөд бузартаагүй сүсэглэл бол өнчин хүмүүс, бэлэвсэн эхнэрүүдийг зүдрэхэд нь эргэж тойрон, өөрийгөө ертөнцөөс бохирдуулалгүй хамгаалах нь ажгуу.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa