Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Дэд хууль 24:1 - Ариун Библи 2013

1 Хэрэв хүн эхнэр авч гэрлэснийхээ дараа түүнд ичгүүрт зүйл байгааг олж мэдээд, түүнийг таалахаа болих аваас тэрээр цуцлалтын бичиг бичиж, гарт нь өгөөд, түүнийг гэрээсээ явуул.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

1 Хэрэв хэн нэгэн хүн эхнэр авч гэрлэснийхээ дараа түүнд ичгүүрт зүйл байгааг олж мэдээд, түүнийг таалахаа байвал салалтын гэрчилгээг бичиж, гарт нь өгөөд, түүнийг гэрээсээ явуул.

Onani mutuwo Koperani




Дэд хууль 24:1
19 Mawu Ofanana  

Тэр өөртөө өөр эхнэр авсан ч анхны эхнэр нь хоол, хувцас гэхчлэн гэр бүлийн харилцаанаас хасагдах ёсгүй.


ЭЗЭН ингэж айлдаж байна. “Би эхийг чинь хөөхдөө өгсөн Салалтын гэрчилгээ нь хаана байна вэ? Зээлдүүлэгчдийнхээ хэнд нь Би чамайг худалдсан юм бэ? Үзэгтүн, та нар хилэнцээсээ болж худалдагдсан, Эх чинь ч гэмт үйлдлээс чинь болж хөөгдсөн.


“Хэрэв нөхөр нь эхнэрээсээ салж, Эхнэр нь түүнээс явж, өөр хүнийх болбол Нөхөр нь түүн дээр буцаж ирэх үү? Тэр нутаг бүрмөсөн бохирдсон бус уу? Гэвч чи олон амрагтай янхан юм. Гэлээ ч чи Над уруу буцаж ирдэг” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Итгэлгүй Израилийн бүхий л садар самууныг хараад Би түүнийг явуулж, салсны гэрчилгээ өгсөн боловч итгэл эвдэгч эгч Иуда нь эмээсэнгүй. Харин тэр явж, бас янхан болов.


Учир нь Би салалтыг үзэн яддаг” гэж Израилийн Бурхан ЭЗЭН айлдаж байна. “Хувцсаа хүчирхийллээр бүрдэг хүнийг ч бас адил” гэж түг түмдийн ЭЗЭН айлдаж байна. “Өөрийн сүнсээр өөрийгөө хамгаалж, итгэлээсээ урвахгүй байгтун.”


Израилийн хөвгүүдтэй ярин тэдэнд ийн хэлтүгэй. “Хэрэв хэн нэгэн хүний эхнэр урван төөрөлдөж нөхөртөө үнэнч бус байсан бол,


Хэрэв өнөөх эмэгтэй өөрийгөө бузарлаагүй бөгөөд цэвэр байх аваас тэр чөлөөлөгдөж, үр тогтох чадвар нь хэвээрээ байна.


Нөхөр Иосеф нь зөвт хүн байсан бөгөөд Мариаг олны шившиг болгохыг үл хүссэн тул түүнээс нууцаар салах бодолтой байж.


Эхнэрээсээ салж, өөр нэгэнтэй гэрлэгч хэн боловч завхайрсан болно. Нөхрөөсөө салсан нэгэнтэй гэрлэгч нь завхайрсан болно.


Хэрэв хүн хоёр эхнэртэй бөгөөд нэгэнд нь хайртай, нөгөөд хайргүй атал хайртай, хайргүй хоёр эхнэр нь хоёулаа түүнд хөвгүүн төрүүлэн өгч, ууган хүү нь хайргүй эхнэрээс нь гарсан байвал,


Хэрэв хүн эхнэр авч, түүн дээр ороод, түүнд дургүй болж,


Тэр хүн Израилийн онгон бүсгүйн нэрийг гутаасан учир тэд түүнийг зуун мөнгөн шекелээр торгоод, мөнгийг бүсгүйн эцэгт өгнө. Тэгээд мөнөөх бүсгүй түүний эхнэр нь хэвээрээ үлдэж, тэр хүн насан туршдаа түүнээс салж үл болно.


түүнтэй унтсан тэр эр бүсгүйн эцэгт тавин мөнгөн шекел өгч, тэр бүсгүйг эхнэр болгон авах ёстой. Тэрээр бүсгүйг хүчирхийлсэн учир насан туршдаа түүнээс салж болохгүй.


Тэр эмэгтэй түүний гэрээс яваад, өөр хүний эхнэр болж,


хоёр дахь нөхөр нь бас түүнд дургүйцэж цуцлалтын бичиг бичиж, гарт нь өгөөд гэрээсээ явуулах юмуу эсвэл түүнийг эхнэрээ болгон авсан хоёр дахь нөхөр нь үхвэл


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa