Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Дэд хууль 23:6 - Ариун Библи 2013

6 Чи бүх өдрүүдийнхээ туршид, үүрд тэдэнд амар тайван, сайн сайхныг бүү эрэлхийл.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

6 Чи насан туршдаа тэдэнд амар тайван, сайн сайхныг хэзээ ч бүү хүс.

Onani mutuwo Koperani




Дэд хууль 23:6
9 Mawu Ofanana  

Давид бас тэр хотод байсан хүмүүсийг авчран хөрөө, ирт төмөр зээтүү ба төмөр сүхээр хийх ажилд тавьж, тоосго цохиулав. Аммоны хөвгүүдийн бүх хотод Давид энэ мэтээр үйлдэв. Тэгээд Давид болон бүх ард олон Иерусалимд буцаж ирэв.


ЭЗЭН миний зовлонг харж, өнөөдөр түүний хараасны оронд надад сайныг буцааж магад гэлээ.


Тэр Моабыг ялаад, тэднийг газарт хэвтүүлж туузаар хэмжив. Хоёр туузаар хэмжигдсэн нь үхэж, нэг бүтэн туузаар хэмжигдсэн хүнээ амьд үлдээв. Ингээд моабчууд Давидын зарц болж алба гувчуур төлөх болов.


Тиймээс одоо охидоо тэдний хөвгүүдэд бүү өг, тэдний охидыг ч хөвгүүддээ бүү ав! Та нар тэдний амар амгаланг эсвэл сайн сайхныг хэзээ ч бүү эр!” Тэгснээр та нар хүчирхэг байж, газрын шимээр хооллож, үүнийг үр хүүхдүүддээ өв болгон үүрд үлдээх юм гэсэн билээ.


Тиймээс хаантан, зөвлөгөө минь танд нийцэх болтугай. Зөвт байдлаар нүглүүдээ, ядуусыг энэрснээр гэм буруугаа арилгагтун. Тэгвэл хөгжил цэцэглэл тань уртсаж магадгүй” гэв.


Моабын хаан Балак юу зөвлөж, Беорын хүү Балаам юу хариулж байсныг, ЭЗЭН хамгаалдгийг та нарт мэдүүлэхээр Шиттимээс Гилгалд юу болсныг санаач, ард түмэн минь.”


Тэгэхэд Балаамын эсрэг Балакийн уур шатаж, тэрээр хоёр гараа хавсарч цохив. Балак, Балаамд —Би дайснуудаа хараалгахаар чамайг дуудсан билээ. Гэтэл харагтун, чи тэднийг гурвантаа дараалан ерөөлөө.


Харин ЭЗЭН та нарыг хайрласан учраас бас эцэг өвгөдөд чинь өгсөн Өөрийн тангаргыг сахихын тулд та нарыг Тэр хүчирхэг мутраараа гарган авч, боолчлолын гэрээс, Египетийн хаан Фараоны гараас гаргасан билээ.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa