Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Дэд хууль 23:5 - Ариун Библи 2013

5 Гэсэн хэдий ч ЭЗЭН Бурхан чинь чамайг хайрладаг учир ЭЗЭН Бурхан чинь Балаамыг сонсохыг хүссэнгүй, харин хараалыг чиний төлөө ерөөл болгон эргүүлсэн.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

5 Гэсэн хэдий ч ЭЗЭН Бурхан чинь чамайг хайрладаг учир Балаамыг сонсохыг хүссэнгүй, харин тэр хараалыг чиний төлөө ерөөл болгон хувиргасан.

Onani mutuwo Koperani




Дэд хууль 23:5
23 Mawu Ofanana  

ЭЗЭН миний зовлонг харж, өнөөдөр түүний хараасны оронд надад сайныг буцааж магад гэлээ.


Учир нь тэд Израилийн хөвгүүдийг талх устай угтсангүй, харин ч тэднийг хараалгахаар Балаамыг тэдний эсрэг хөлсөлжээ. Харин Бидний Бурхан хараалыг нь ерөөл болгосон юм.


Үнэндээ Бурхан Израильд, Зүрх цэвэртэнд бас сайн.


Хүртэх ёсгүй хараал эргэлдэх бор шувуу, нисэн одох хараацай мэт


ЭЗЭН түүнд холоос үзэгдэн “Би чамайг үүрдийн хайраар хайрласан. Тиймээс Би чамайг хайр энэрлээр татсан билээ.


Би чиний хажуугаар өнгөрч, чамайг харсанд, үзэгтүн, чи хайрлуулах насан дээрээ байжээ. Тиймээс Би хормойгоо чиний дээгүүр дэлгэж нүцгэнийг чинь халхалсан. Би бас чамд тангараглан чамайг Минийх болгохоор чамтай гэрээнд нэгдсэн» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.


Моабын хаан Балак юу зөвлөж, Беорын хүү Балаам юу хариулж байсныг, ЭЗЭН хамгаалдгийг та нарт мэдүүлэхээр Шиттимээс Гилгалд юу болсныг санаач, ард түмэн минь.”


“Би та нарыг хайрласан” гэж ЭЗЭН айлдаж байна. Гэвч та нар “Та биднийг яаж хайрласан юм бэ?” гэдэг. ЭЗЭН тунхаглаж байна. “Есав нь Иаковын ах бус уу? Гэсэн ч Би Иаковыг хайрлаж,


Харин ЭЗЭНий тэнгэрэлч, Балаамд —Энэ хүмүүстэй хамт яв. Харин Миний чамд хэлэх үгийг л зөвхөн яригтун гэв. Тиймээс Балаам, Балакийн түшмэдтэй хамт явав.


Тэрээр ард түмнийхээ хөвгүүдийн нутаг дахь мөрний дэргэд орших Петорт буй Беорын хүү Балаам уруу элч нарыг илгээж түүнийг дуудуулан —Харагтун, Египетээс нэгэн ард түмэн гарч ирсэн байна. Харагтун, тэд газрын хөрсийг бүрхэж, миний эсрэг талд амьдарч байна.


Тэрээр мярааж хэвтэх нь арслан мэт, эрслэн мэт. Түүнийг босгож хэн зүрхлэх вэ? Чамайг ерөөх бүхэн ерөөгдөж, чамайг хараах бүхэн хараагдах болтугай гэв.


Сайнмэдээний талаас, тэд та нарын улмаас дайснууд боловч, харин сонголтын талаас, тэд эцгүүдийн улмаас хайрлагдагсад юм.


Тэгвэл бид эдгээр зүйлийн тухайд юу хэлэх вэ? Хэрэв Бурхан бидний талд юм бол, хэн биднийг эсэргүүцэх вэ?


Энэ нь «Би Иаковыг хайрлаж, Есавыг үзэн ядсан» гэж бичигдсэнчлэн юм.


Учир нь агшин төдий ялихгүй зовлон нь бидэнд алдрын мөнхийн жинг үлэмж арвижуулж байна.


Сеирт суудаг Есавын хөвгүүд мөн Аарт суудаг моабчуудын надад үйлдсэн шиг та нар намайг Иордан голыг гатлан бидний Бурхан ЭЗЭНээс бидэнд өгч байгаа тэр газарт орох хүртэл нэвтрүүлж өгнө үү?” гэв.


Үнэхээр Тэр ард түмнүүдийг хайрладаг, Бүх ариун хүмүүс нь Таны мутарт байна. Тэд Таны хөлд хэвтэн Таны үгийг хүлээн авна.


Тэр эцэг өвгөдийг чинь хайрлаж, тэдний дараах үр удмыг нь сонгосон учир Тэр чамайг Өөрийн аугаа хүчээрээ Египетээс авчирсан нь


Харин Балаамыг сонсохыг Би хүсээгүй учир тэр та нарыг ерөөж, Би та нарыг тэдний гараас аварсан.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa