Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Дэд хууль 21:18 - Ариун Библи 2013

18 Хэрвээ эцэг эхийнхээ дуу хоолойг дагадаггүй, зөрүүд, тэрслүү хүүтэй хүн хүүгээ зодож занчсан ч тэр нь дуулгаваргүй хэвээр байвал

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

18 Хэрвээ эцэг эхийнхээ үгийг дагадаггүй, зөрүүд, тэрслүү хүүтэй хэн нэгэн хүн хүүгээ зодож занчсан ч дуулгаваргүй байвал

Onani mutuwo Koperani




Дэд хууль 21:18
31 Mawu Ofanana  

Би түүний эцэг болж, тэр Миний хүү болно. Тэр гэм бурууг үйлдвэл, Би хүний саваа, хүний хөвгүүний зодуураар түүнийг гэсгээнэ.


Эцэг эхээ хүндэл. Тэгвэл Бурхан ЭЗЭНээс чинь чамд өгсөн газар дээр чи урт насална.


Хэн эцэг эхээ цохино тэр заавал алуулах ёстой.


Хэн эцэг эхээ хараана тэр заавал алуулах ёстой.


Эцгийнхээ сургамжийг сонс, хүү минь Эхийнхээ хууль зааврыг бүү эсэргүүц.


Хүүгээ саваанаасаа хэлтрүүлэгч нь түүнийг үзэн ядагч юм. Хүүгээ сахилгажуулахдаа хойрго бус нь түүнийг хайрлагч юм.


Эцгийн сургамж мунхагт эс тоомсорлогдох. Түүний гэсгээлийг хэрсүү нэгэн сахих.


Найдлага байхад хүүгээ гэсгээ Түүний үхлийг бүү хүс.


Аав ээжийгээ зүхэгчийн дэнлүү Тас харанхуйд бөхөх.


Саваагүй мунхаглал хүүхдийн зүрхэнд уяатай ч Сахилгын саваа үүнээс нь салгаж холдуулах.


Эцэг эхээ цөлөмчихөөд, “Гэмт үйлдэл бус” гэж хэлэгч болбоос Эвдэн сүйтгэгч хүний хамсаатан мөнөөс мөн.


Хүүгээ сургамжлан хүмүүжүүл Тэгвээс тэр чамайг тайвшруулна. Түүнчлэн сэтгэлийг чинь баярлуулна.


Эцгийгээ зүхэж, эхийгээ үл ерөөдөг хүмүүс байх.


Эцгийгээ басамжилж, Эхдээ дуулгаварлахыг зэвүүцэгчийн нүдийг Хон хэрээ тоншиж, тас шувуу иднэ.


Тэнгэр ээ, сонсогтун. Газар аа, чих тавигтун. ЭЗЭН айлдаж байна. “Өсгөж торниулсан үрс маань Өөдөөс минь тэрслэн бослоо.


Юунд та нар ташуурдуулах гээд байна? Юу гэж та нар урваж тэрслээд байна? Толгой нь нэлдээ өвчтэй, Зүрх нь бүхэлдээ сульдуу байна.


Би Ефраимыг «Та намайг гэсгээсэн бөгөөд Би сургагдаагүй бух шиг гэсгээгдсэн. Та миний Бурхан ЭЗЭН тул Намайг буцаан авчраач, Ингэснээр би сэргээгдэнэ.


Харин энэ ард түмэн зөрүүд, тэрслэгч зүрхтэй. Тэд хажуу тийш эргэж, холдов.


Аяа ЭЗЭН, Таны мэлмий үнэнийг хайдаг бус уу? Та тэднийг хөнөөсөн, тэд сульдаагүй. Та тэднийг устгасан. Гэвч тэд зөв болохоос татгалзсан. Тэд нүүр царайгаа хаднаас ч хатуу болгож, гэмшихээс татгалзсан.


Дунд чинь эцэг эхийг үл тоомсорлов. Дунд чинь ирмэл хүмүүсийг тэд дарласан. Дунд чинь өнчин, бэлэвснийг тэд буруутгасан.


Чамайг Би булай завхайрлаас чинь цэвэршүүлсэн атал Чи цэвэр бус байна. Би чам дээр хилэнгээ гүйцээх хүртэл Чи дахин цэвэршүүлэгдэхгүй.


Та нарын хүн нэгбүр эх, эцгээсээ эмээж, Миний Амралтын өдрийг сахигтун. Би та нарын Бурхан ЭЗЭН билээ.


Аливаа тахилчийн охин садарласнаар өөрийгөө гутаах аваас тэрээр эцгээ гутаасан хэрэг бөгөөд галд шатаагдах ёстой.


эцэг эх нь түүнийг барьж аваад, хотынхоо хаалга уруу хотын ахмадуудад хүргэж өгөөд,


“Эцэг эхээ хүндэлдэггүй хүн нь хараагдсан!” гэхэд бүх ард түмэн “Амен!” гэнэ.


Эцэг хүн хүүгээ хүмүүжүүлдэг шиг ЭЗЭН Бурхан чинь чамайг сахилгажуулж байсныг зүрхээрээ ухаар.


Түүний хөвгүүд өөрсдөдөө хараал авчирсан бөгөөд тэр тэднийг хазаарлаагүй тул түүний мэдсэн хилэнцийн учир өөрийнх нь гэрийг мөнхөд шийтгэхээр зэхэж байгаа хэмээн Би түүнд хэлсэн билээ.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa