Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Дэд хууль 2:36 - Ариун Библи 2013

36 Арноны хөндийн захад орших Ароер мөн тэр хөндий дэх хотоос Гилеад хүртэл бидэнд дийлдэхээргүй тийм хүчтэй хот нэг ч байсангүй. Бидний Бурхан ЭЗЭН тэр бүгдийг бидэнд тушаасан.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

36 Арноны хөндийн захад орших Ароер болон тэр хөндий дэх хотоос Гилеад хүртэл бидэнд дийлдэхээргүй тийм өндөр хот нэг ч байсангүй. Бидний Бурхан ЭЗЭН тэр бүгдийг бидэнд тушаасан.

Onani mutuwo Koperani




Дэд хууль 2:36
18 Mawu Ofanana  

Тэгээд тэд Иордан голыг гатлан Иазерын зүг Гадын хөндийн дунд байдаг хотын баруун тал дахь Ароерт хуарагнан буув.


Иорданы зүүнтээд Гилеадын бүх нутгийг буюу гадчууд, реубенчүүд, манассечуудыг мөн Арноны хөндий дэх Ароераас Гилеад, Башан зэргийг хүртэл ялав.


Учир нь тэд илдээрээ Газар нутгийг эзлээгүй. Гар нь бус харин Таны баруун мутар, Таны хуруу ба оршихуйн гэрэл тань Тэднийг аварсан билээ.


Би хил хязгаарыг чинь Улаан тэнгисээс Филистчүүдийн тэнгис хүртэл, цөлөөс Евфрат мөрөн хүртэл тогтооно. Учир нь тэрхүү газар нутгийн оршин суугчдыг Би гарт чинь тушаана. Чи тэднийг урдаасаа зайлуулна.


Ароерын хотууд орхигдож, Мал сүргийн хэвтэр болно. Тэнд хэн ч тэднийг цочирдуулахгүй.


Ароерын оршин суугч аа, Замын дэргэд зогсож, харуулдсаар бай. «Юу болсон бэ?» гэж Оргож буй эрэгтэйгээс, зугтаж буй эмэгтэйгээс асуу.


Гадын хөвгүүд Дибон, Атарот, Ароер,


Тэгвэл бид эдгээр зүйлийн тухайд юу хэлэх вэ? Хэрэв Бурхан бидний талд юм бол, хэн биднийг эсэргүүцэх вэ?


Тэр үед бид эзэмшилээ болгон авсан тэр газрын хувьд би Арноны хөндийн дэргэдэх Ароераас Гилеадын уулархаг нутгийн хагасыг хотуудынх нь хамт Реубен, Гад овгийнхонд өгсөн.


Арноны хөндийн зах дахь Ароераас Сион уул (тэр нь Хермон уул) хүртэл,


Амьдралын чинь бүх өдрүүдэд хэн ч чиний эсрэг зогсож чадахгүй. Би Мосетэй хамт байсныхаа адил чамтай мөн хамт байх болно. Би чамайг орхихгүй мөн чамайг түлхэж хаяхгүй.


нэг нь Хешбонд амьдарч байсан аморичуудын хаан Сихон. Тэрээр Арноны хөндийн захад орших Ароер, уг нутгийн дунд хавиас аваад Гилеадын хагасыг оролцуулан бүр Аммоны хөвгүүдийн хил болох Иаббок гол хүртэлх нутаг,


Ингээд тэдний нутаг дэвсгэр нь Арнон голын захад орших Ароер мөн голын хөндийн дунд орших хот болон Медебагийн хажуудах бүх тал нутаг


Энэ нь Арнон голын захад орших Ароер болон голын хөндийн дунд орших хотоос Дибоныг хүртэл Медебагийн бүх тал газар,


Мөн тэдний өвөг дээдэст нь амласан бүхнийхээ дагуу ЭЗЭН тэдэнд бүх талаар амар амгаланг өгсөн бөгөөд тэдний дайснуудаас нь хэн ч тэдний өмнө сөрөн зогсоогүй юм. ЭЗЭН бүх дайсныг нь тэдний гарт өгөв.


Ийнхүү тэд Арнонаас Иаббокийг хүртэлх мөн цөлөөс Иорданыг хүртэлх аморичуудын бүх нутаг дэвсгэрийг эзэмшсэн юм.


Израилийг Хешбон ба түүний харьяа суурин, Ароер ба түүний харьяа гацаа болон Арнон голын эргийн дагуух бүх хотуудад гурван зуун жилийн турш оршин суух хугацаанд яагаад үүнийгээ та нар израильчуудаас буцааж аваагүй юм бэ?


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa