32 Тэгэхэд Сихон бүх ард түмнээ дагуулан Иахазд бидэнтэй тулалдахаар гарч ирэв.
32 Тэгэхэд Сихон бүх ард түмнээ дагуулан, Иахазд бидэнтэй тулалдахаар гарч ирэв.
Та мөн тэдэнд хаанчлалууд ба ард түмнүүдийг өгч, Тэднийг хил хязгаараар нь тэдэнд хуваав. Тэд Хешбоны хаан Сихоны газрыг, Башаны хаан Огийн газрыг эзлэв.
Би амар тайван. Харин намайг ярихад тэд дайныг хүснэ.
Аморичуудын хаан Сихон, Башаны хаан Ог болон Канааны бүх хаанчлал болой.
Аморичуудын хаан Сихоныг алсан Түүнд талархагтун. Түүний хайр энэрэл мөнхийнх.
ЭЗЭН надад “Би Сихон болон түүний газар нутгийг чамд тушааж эхэлсэн. Чи тэр газрыг эзэмшихийн тулд одооноос эзлэн ав!” гэж айлдсан билээ.
Бидний Бурхан ЭЗЭН түүнийг бидэнд тушааж, бид түүнийг хөвгүүдтэй нь мөн бүх ард түмэнтэй нь бут цохив.
Бид эргэж, Башаны замаар хүрч очиход Башаны хаан Ог бүх ард түмнээ дагуулан Едреид бидэнтэй тулалдахаар ирэв.
Иорданы зүүн талд, наран мандах зүгт, Арноны хөндийгөөс Хермоны уул хүртэлх, түүнчлэн Арабагийн зүүн зүгийн бүх газар нутгийг оролцуулан Израилийн хөвгүүдийн байлдан эзэлсэн нутгийн хаад нь гэвэл: