15 Хуарангаас тэднийг бүрэн устгахын тулд ЭЗЭНий мутар тэдний эсрэг байв.
15 Хуарангаас тэднийг устгахын тулд бүгдийг нь устаж дуустал ЭЗЭНий мутар тэдний эсрэг байв.
Тиймээс Тэр тэдэнд тангараглаж, Тэднийг зэлүүд цөлд хаян,
Учир нь өдөр шөнөгүй Таны мутар намайг хүндээр дарж, Шим шүүс минь зуны ганд хатсан буюу. Села
Тиймээс Тэрээр өдөр хоногуудыг нь утгагүй хоосноор, Он жилүүдийг нь гэнэтийн аймшгаар дуусгасан.
Үүнийг үзээд зүрх тань баясаж, Яс тань ургамал ногоо мэт сэргэнэ. ЭЗЭНий мутар боолууддаа мэдэгдэнэ. Харин дайснуудаа Тэр зэвүүцнэ.
Тэдэнд ийн хэл. ЭЗЭН айлдаж байна. “Би амьд! Та нар Миний чихэнд ярьсантай адил түүнчлэн Би та нарт үйлдэх болно.
Гэсэн ч тэдний олонх нь Бурханы таалалд нийцээгүй тул цөлд хиарсан юм.
Хэдий та нар энэ бүхнийг мэддэг ч гэсэн би одоо та нарт дахин сануулахыг хүсэж байна. Юу гэвэл, Египетийн нутгаас ард түмнийг Эзэн нэгтээ чөлөөлөөд, дараагийн удаад итгээгүйг нь устгасан юм.
ЭЗЭНий айлдаж, тэдэнд тангарагласны дагуу тэд хаашаа ч явсан ЭЗЭНий мутар тэдэнд гамшгийг авчирсан бөгөөд тэд маш ихээр дарлагдав.
Тиймээс тэд хүмүүсийг илгээж, Филистийн хамаг ноёдыг цуглуулан —Биднийг болон манай ард олныг үхүүлэхгүйн тулд Израилийн Бурханы авдрыг байсан газарт нь буцаа гэж шаардав. Учир нь хот даяар үхлийн үймээн самуун болж, Бурханы мутар тэнд маш хүндээр дарж байв.
ЭЗЭНий мутар ашдодчуудын дээр хүндээр дарж, Ашдод болон түүний нутаг дэвсгэр дэх хүмүүсийг Тэр сүйрүүлж, булдруу өвчнөөр цохив.
Түүнийг Гатад аваачсаны дараа Бурханы мутар энэ хотын эсрэг асар их үймээн самуун авчрав. Бурхан, булдруут өвчин тархаан хотын хүмүүсийг их, бага гэлгүй бүгдийг цохив.
Ийнхүү филистчүүд доройтож, Израилийн нутаг дэвсгэрт дахин халдаж ирсэнгүй. Самуелын бүх өдрүүдэд ЭЗЭНий мутар филистчүүдийн эсрэг байв.