Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Дэд хууль 2:14 - Ариун Библи 2013

14 Бид Кадеш-барнеагаас хөдлөөд, Зередийн хөндийг туулсан үе хүртэл буюу ЭЗЭНий тэдэнд тангарагласан ёсоор тэр үеийнхний дайчин эрс хуарандаа бүрмөсөн сөнөх хүртэл гучин найман жил өнгөрчээ.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

14 Бид Кадеш-барнеагаас хөдлөөд Зеред горхийг гаталсан үе хүртэл буюу ЭЗЭНий тэдэнд тангарагласан ёсоор тэр үеийн дайчид бүгдээрээ хуарандаа сөнөх хүртэл гучин найман жил өнгөрчээ.

Onani mutuwo Koperani




Дэд хууль 2:14
24 Mawu Ofanana  

Тиймээс Тэр тэдэнд тангараглаж, Тэднийг зэлүүд цөлд хаян,


Биднийг зүдрээсэн өдрийнхөө тоогоор, Муугаа үзсэн жилүүдийн маань тоогоор Биднийг баярлуулаач!


Та хүнийг тоос шороонд нь буцаан Айлдахдаа “Хүний хүүхдүүд ээ, буцагтун” хэмээнэ.


Учир нь хамаг өдрүүд маань Таны хилэнгийн дунд өнгөрсөн Бид санаа алдах мэт он жилүүдээ дуусгасан.


Тиймээс Би хилэн дотроо Амралт уруу минь тэд эс орно хэмээн андгайлсан”


Бас Миний тэдэнд өгсөн сүү, зөгийн бал урсдаг бүх газрын алдар нь болох тэрхүү газарт Би тэднийг оруулахгүй гэж тэдэнд Би цөлд тангарагласан нь


Тэднийг Египет нутгаас гарснаас хойш хоёр дахь жилийн хоёрдугаар сарын нэгэнд Синаин цөлд, уулзалтын майхан дотор ЭЗЭН, Мосед айлдаж —


Тэд явсаар Кадеш дахь Параны цөлд Мосе Аарон нар ба Израилийн хөвгүүдийн даяар хотол түмэн дээр ирж, тэдэнд болон даяар хотол түмэнд хариу үг авчирч, уг нутгийн үр жимсийг тэдэнд үзүүллээ.


“Египетээс гарч ирсэн хүмүүс Намайг бүрэн дагаагүй тул тэднээс хорь ба түүнээс дээш насны нэг ч хүн, Абрахам, Исаак, Иаковт Миний амласан тэр нутгийг харахгүй.


Гэсэн ч тэдний олонх нь Бурханы таалалд нийцээгүй тул цөлд хиарсан юм.


ЭЗЭН Бурханыхаа бидэнд тушаасан ёсоор бид Хоребоос хөдөлж, та нарын харсан аймшигт өргөн цөлийг бүхэлд нь гатлан аморичуудын уулархаг нутаг хүрэх замаар Кадеш-барнеад ирсэн билээ.


Хоребоос Сеир уулын замаар Кадеш-барнеа хүрэхэд арван нэг хоног явдаг.


Тэгээд та нар тэнд өнгөрүүлсэн өдрийн тоогоор Кадешт тийм олон хоног суусан билээ.


Одоо босож, Зередийн хөндийг туулцгаа” гэсэнд бид Зередийн хөндийг туулсан билээ.


Ард түмний дундаас дайчин эрс бүрэн устсаны дараа


Бурхан ЭЗЭН чинь гарын чинь үйлс бүхэнд чамайг ивээж байсан. Энэ их цөлөөр туулахыг чинь мэдээд, өнгөрсөн дөчин жилийн турш ЭЗЭН Бурхан чинь чамтай хамт байснаар чи юугаар ч дутаагүй» гэж хэл” гэсэн.


Тэднийг ЭЗЭНээс тусламж гуйн хашхирахад Тэр та нарын болон египетчүүдийн хооронд харанхуй болгон, египетчүүдийн дээр тэнгисийг цутган, тэднийг бүрхсэн. Египетэд Миний юу хийснийг та нар өөрсдийн нүдээр харсан билээ. Тэгээд та нар цөлд удаан хугацаагаар амьдарсан.


Египетээс гарч явсан бүх дайчид, эрчүүд Египетээс гарсныхаа дараа замдаа цөлд үхэцгээсэн учир Иошуа тэднийг ийнхүү хозолсон юм.


Египетээс гарч явсан дайчин эрчүүд буюу бүх үндэстэн ЭЗЭНий дуу хоолойг сонсоогүй учраас тэднийг устаж дуустал Израилийн хөвгүүд цөлд дөчин жил тэнүүчилжээ. Учир нь бидэнд өгөхөөр эцэг өвгөдөд маань ЭЗЭНий амласан, сүү зөгийн балаар бялхсан газар нутгийг тэдэнд харуулахгүй гэж ЭЗЭН тангарагласан билээ.


Хэдий та нар энэ бүхнийг мэддэг ч гэсэн би одоо та нарт дахин сануулахыг хүсэж байна. Юу гэвэл, Египетийн нутгаас ард түмнийг Эзэн нэгтээ чөлөөлөөд, дараагийн удаад итгээгүйг нь устгасан юм.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa