13 Одоо босож, Зередийн хөндийг туулцгаа” гэсэнд бид Зередийн хөндийг туулсан билээ.
13 Одоо босож, Зеред горхийг гаталцгаа” гэсэнд бид Зеред горхийг гаталсан билээ.
Дараа нь тэд Ешколын голын хөндийд ирж, тэндээс усан үзмийн ганц хонгорцог бүхий мөчрийг огтлон авч, түүнийгээ хоёр хүний дамжлах дамнуурга дээр тавин авч явав. Тэд бас хэсэг анар болон инжир авч иржээ.
Тэндээс тэд хөдөлж, Зередийн хөндийд буудаллалаа.
Тэндээс тэд хөдөлж, аморичуудын нутгийн хил хүртэл үргэлжлэх зэлүүд талд, Арноны нөгөө талд буудаллажээ. Учир нь моаб ба аморичуудын хоорондох Моабын хил хязгаар нь Арнон байв.
Түүнчлэн хоричууд Сеирт нутаглаж байсныг Есавын хөвгүүд өмнөөсөө зайлуулан устгаж, тэдний оронд нутаглан суужээ. Энэ нь ЭЗЭНээс өв болгон өгсөн нутаг дээр Израилийн үйлдсэнтэй адил болжээ.)
Бид Кадеш-барнеагаас хөдлөөд, Зередийн хөндийг туулсан үе хүртэл буюу ЭЗЭНий тэдэнд тангарагласан ёсоор тэр үеийнхний дайчин эрс хуарандаа бүрмөсөн сөнөх хүртэл гучин найман жил өнгөрчээ.