Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Дэд хууль 19:10 - Ариун Библи 2013

10 Энэ нь ЭЗЭН Бурханаас чинь чамд өв болгон өгч буй тэр газар дээр гэмгүй цусыг урсгахгүй бөгөөд өөртөө цусны бурууг үүрэхгүйн тулд юм.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

10 ЭЗЭН Бурханаас чинь чамд өв болгон өгч буй тэр газар дээр гэмгүй цусыг бүү урсга. Тэгвэл цус урсгасан гэм чамд оногдохгүй.

Onani mutuwo Koperani




Дэд хууль 19:10
16 Mawu Ofanana  

Хаан, Бенаиад —Түүний хэлснээр үйлд. Иоабын урсгасан гэмгүй цусыг надаас болон миний эцгийн гэр бүлээс зайлуулахын тулд түүнийг хөнөөгөөд оршуул.


ЭЗЭНий мэлмийд ёрын мууг хийснээрээ Иудагаар нүгэл үйлдүүлсэн нүглээс гадна Манассе гэмгүй цусыг үлэмж их урсган Иерусалимын нэг захаас нөгөө зах хүртэл дүүргэсэн билээ.


түүний урсгасан гэмгүй цусны учир энэ юм. Тэрээр Иерусалимыг гэмгүй цусаар дүүргэсэн тул ЭЗЭН уучлахыг хүсээгүй билээ.


Тэд хамтдаа зөвт хүмүүсийн амийн эсрэг бүлэглэж, Гэмгүй цусанд үхлийн ял өгдөг.


Дээгүүр хардаг нүд, Худал хэлдэг хэл, Гэмгүйн цусыг урсгагч гар,


Хөл нь муу тийш гүйн Гэм буруугүй цусыг урсгахдаа яардаг. Бодол нь цөвт муу бодол бөгөөд Замд нь эвдрэл, сүйрэл бий.


Египет сөнөмөл газар, Едом зэлүүд нутаг болно. Учир нь тэд Иудагийн хөвгүүдийг тарчлаан Нутагт нь гэмгүй цусыг урсгасан юм


Тэгэхэд тэд ЭЗЭНд хашхирч —ЭЗЭН болгоо, биднийгээ болгоож, энэ хүний аминаас болж биднийг бүү устгаач. Гэмгүй нэгний цусыг бидний дээр бүү тохооч. Учир нь ЭЗЭН, Та тааллаараа хийсэн гэв.


Та нар өөрсдийн байгаа нутгаа бузарлах ёсгүй. Учир нь цус газрыг бузарладаг бөгөөд газар дээр урссан цусны төлөө цус урсгагчийн цуснаас өөр хийгдэж болох эвлэрүүлэл байхгүй.


Сайн сайхан явахын тулд чи түүнийг бүү өрөвдөн хар. Харин гэмгүй цус урсахыг Израилиас зайлуул.


ЭЗЭН Бурханыхаа чамд өв болгон өгч буй газар нутагт орж, түүнийг эзэгнэн тэнд амьдран суухдаа,


ЭЗЭН та нараас болж надад хилэгнэж, намайг Иорданыг гатлуулахгүй, ЭЗЭН Бурханаас чинь та нарт өв болгон өгч буй тэр сайхан газарт оруулахгүй гэж тангарагласан.


Учир нь тэрээр амиа үл хайрлан филист хүнийг цохиж устгасан. Ийнхүү ЭЗЭН бүх Израильд агуу их авралыг хайрлав. Та үүнийг үзээд баяссан билээ. Гэтэл одоо та яагаад ямар ч шалтгаангүйгээр Давидыг алж, гэмгүй хүний цусыг урсган түүний эсрэг нүгэл үйлдэх гэж байгаа юм бэ? гэв.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa