Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Дэд хууль 18:9 - Ариун Библи 2013

9 ЭЗЭН Бурханы чинь чамд өгч байгаа тэр газарт чи хүрч очихдоо, тэндхийн үндэстнүүдийн жигшүүрт үйлсийг хийхэд бүү суралц.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

9 ЭЗЭН Бурханы чинь чамд өгч байгаа тэр газарт чи хүрч очихдоо, тэндхийн үндэстнүүдийн жигшүүрт үйлсийг бүү дуурайгтун.

Onani mutuwo Koperani




Дэд хууль 18:9
11 Mawu Ofanana  

өөрсдийнх нь өмнөөс ЭЗЭНий хөөн гаргасан үндэстнүүдийн адил бүх мөргөлийн өндөрлөгүүд дээр тэд утлага уугиулж, ЭЗЭНийг уурлуулахаар ёрын муу зүйлс хийв.


Израилийн хөвгүүдийн өмнөөс ЭЗЭНий хөөн гаргасан үндэстнүүд болон Израилийн хаадын үйлдэж байсан тогтоолуудаар явснаас ийн болсон билээ.


Үүнээс гадна, Израилийн хөвгүүдийн өмнөөс ЭЗЭНий хөөн гаргасан үндэстнүүдийн адилаар тэрээр Бен-хинномын хөндийд утлага өргөж, тэдний бузар заншлыг дуурайж хүүгээ гал дундуур явуулсан ажээ.


Цаашилбал, тахилчдын бүх захирагчид мөн ард түмнүүд үндэстнүүдийн бүх жигшүүрт харш зүйлсийг даган үнэхээр итгэмжгүй харш юм хийж, Иерусалимд ЭЗЭНий ариусгасан Түүний өргөөг тэд бузарлажээ.


ЭЗЭН ингэж айлдаж байна. “Үндэстнүүдийн замналыг бүү сур. Үндэстнүүд тэнгэрийн тэмдгүүдээс айдаг бол Чи харин тэдгээрээс бүү ай.


Иймээс та нараас өмнө хийгдэж байсан эдгээр жигшүүр бузрын аль нэгийг та нар үйлдэхгүй мөн тэдгээрээр өөрсдийгөө бузарлахгүйн тулд Миний журам зааврыг сахигтун. Би та нарын Бурхан ЭЗЭН” гэж тэдэнд хэлэгтүн гэв.


Эс тэгвэл тэд бурхдадаа үйлдсэн жигшүүрт бүхнээ та нарт зааж, та нараар ЭЗЭН Бурханд чинь нүгэл үйлдүүлэх болно.


ЭЗЭН Бурхан чинь тэднийг чиний өмнөөс хөөн гаргасны дараа “Миний зөвт байдлаас болж ЭЗЭН энэ газар нутгийг эзэмшүүлэхээр намайг авчирсан” гэж зүрхэндээ бүү бод. Харин энэ үндэстнүүдийн гэм буруугаас болж ЭЗЭН тэднийг нүднээс чинь далд оруулж байгаа юм.


Чи тэдний газар нутгийг эзэмшихээр явах гэж байгаа нь чиний зөвт байдлаас, зүрх сэтгэлийн чинь шулуун шударгаас болсон юм биш, харин ЭЗЭН чиний эцэг өвөг Абрахам, Исаак, Иаковт андгайлсан үгээ батлахын тулд бас энэ үндэстнүүдийн гэм буруугаас болж ЭЗЭН Бурхан чинь тэднийг нүднээс чинь далд оруулж байгаа юм.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa