Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Дэд хууль 18:2 - Ариун Библи 2013

2 Тэд ах дүү нарынхаа дунд өвгүй байна. Учир нь ЭЗЭН тэдэнд амласан ёсоороо Өөрөө өв нь байх юм.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

2 Тэд ах дүү нарынхаа дунд өвгүй байна. Учир нь ЭЗЭН тэдэнд амласан ёсоороо Өөрөө тэдний өв байх юм.

Onani mutuwo Koperani




Дэд хууль 18:2
15 Mawu Ofanana  

Үүний дараа ЭЗЭНий үг Абрамд үзэгдлээр ирж Абрам аа, бүү ай! Бамбай чинь Би тул шагнал чинь агуу их гэжээ.


ЭЗЭН миний хувь юм. Би Таны үгийг сахин биелүүлэхээр амласан билээ.


ЭЗЭН миний өвийн ба Аяганы минь хувь юм. Та хувь ногдлыг минь тэтгэнэм.


Учир нь ЭЗЭН Бурхан нар бөгөөд бамбай юм. ЭЗЭН нигүүлсэл ба алдрыг өгдөг. Тэрээр шулуун шударгаар явагчдаас Ямар ч сайныг нуун дардаггүй.


Харин та нар ЭЗЭНий тахилч нар, Бурханы маань үйлчлэгчид гэж нэрлэгдэн Үндэстнүүдийн эд баялгийг идэж, Алдраар нь сайрхах болно.


“ЭЗЭН миний хувь” гэж Амин сэтгэлээсээ Би өгүүлдэг “Түүнд л хамаг найдлага минь буй”


«Өвтэй хамаатай нь энэ билээ. Би өв нь юм. Та нар тэдэнд Израильд ямар ч эзэмшлийг өгөх ёсгүй. Би эзэмшил нь юм.


Дараа нь ЭЗЭН, Ааронд айлдсан нь —Чамд тэдний нутагт ямар ч өв байхгүй, тэдний дундаас ямар ч хувийг чи эзэмшихгүй. Израилийн хөвгүүдийн дунд Би чиний хувь ба чиний өв билээ.


Харин чи болон хөвгүүд чинь чамтай хамт тахилын ширээ болон хөшигний доторх юм бүрийн төлөө тахилчийн албыг сахин үйлчлэлийг гүйцэтгэнэ. Би тахилчийн үүргийг та нарт бэлэг болгон соёрхож байна. Харин ойртон ирсэн гаднын хүн үхэх ёстой хэмээлээ.


Тиймээс левичүүд ах дүүсийнхээ дунд хувь ч үгүй, өв ч үгүй. Бурхан ЭЗЭН чинь тэдэнд айлдсан ёсоор ЭЗЭН тэдний өв нь юм.


Зөвхөн Левийн овогт тэрбээр өв өгсөнгүй. ЭЗЭНий айлдсан ёсоор Израилийн Бурхан ЭЗЭНд өргөсөн галан тахилууд бол тэдний өв юм.


Иймд амьд чулуу мэт болсон та нар ч Есүс Христээр дамжуулан Бурханд тааламжит, сүнслэг тахилуудыг өргөх ариун тахилч болохын тулд сүнслэг байшин болон баригдагтун.


Харин та нар сонгогдсон угсаа, хаан тахилч, ариун үндэстэн, Бурханы эзэмшлийн ард түмэн юм. Ингэснээр харанхуйгаас та нарыг Өөрийн гайхамшигт гэрэл уруу дуудсан Түүний хүчирхэг үйлдлийг та нар тунхаглах юм.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa