Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Дэд хууль 17:7 - Ариун Библи 2013

7 Түүнийг алах үед эхлээд гэрч нарын гар хүрч, дараа нь бусад бүх хүний гар хүрэг. Та нар ёрын мууг ийнхүү дундаасаа зайлуул.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

7 Түүнийг алах үед эхлээд түүний эсрэг гэрч нарын гар хүрч, дараа нь бусад бүх хүмүүсийн гарыг хүргэ. Та нар өөрсдийнхөө дундаас муу муухай хэргийг тэгж зайлуул.

Onani mutuwo Koperani




Дэд хууль 17:7
16 Mawu Ofanana  

Хараасан нэгнийг хуарангийн гадна авчирч, түүний үгийг сонссон бүхэн толгой дээр нь гараа тавиг. Даяар хотол түмэн түүн уруу чулуу чулуудаг.


Харин тэд зогсоо зайгүй асуусанд Есүс цэх зогсоод, тэдэнд —Та нарын дундаас нүгэлгүй нь эхлээд энэ эмэгтэй уруу чулуу шид гээд,


Харин гадна байгсдыг Бурхан шүүдэг. Хилэнцэт хүнийг дундаасаа зайлуул.


Египет нутгаас, боолчлолын гэрээс чамайг гаргаж авсан ЭЗЭН Бурханаас чинь тэр чамайг урвуулахыг завдсан тул чи түүнийг чулуугаар шидэж алах ёстой.


Харин Египет нутгаас авчирсан, боолчлолын гэрээс гаргаж авсан ЭЗЭН Бурханаас чинь та нарыг урвуулж, ЭЗЭН Бурханы чинь чамд яв гэж тушаасан замаас гаргах гэж ятгасан учир тэр эш үзүүлэгч эсвэл зүүдээр мэргэлэгчийг алах ёстой. Та нар дундаасаа ёрын мууг ийнхүү арилган зайлуулах ёстой.


Хэрэв эхийн чинь үр болох ах дүү чинь эсвэл хүү, охин чинь эсвэл өвөр дэх эхнэр чинь эсвэл амь шигээ хайрладаг дотнын нөхөр чинь чамайг сэмхэн ятгаж “Явж өөр бурхдад мөргөе” хэмээн чи ч, эцэг өвгөд чинь ч мэддэггүй


Харин чи түүнийг заавал ал. Алахдаа эхлээд чи түүнд гар хүрч, дараа нь бусад хүмүүс гар хүрэх ёстой.


ЭЗЭН Бурхандаа үйлчлэхээр зогсож буй тахилч юмуу шүүгчийг сонсохгүй давлиун зан гаргах хүн байвал тэр хүнийг алах ёстой. Израилиас ёрын мууг ингэж зайлуул.


ах дүүгийнхээ эсрэг хийх гэж төлөвлөснийг нь өөрт нь хийгтүн. Та нар дундаасаа ёрын мууг ийнхүү зайлуул.


хотынхон бүгдээрээ түүн уруу чулуу шидэн алах ёстой. Ийнхүү чи дундаасаа ёр мууг зайлуул. Тэгвэл бүх Израиль сонсоод, айж эмээнэ.


бүсгүйг эцгийнх нь гэрийн үүдэн дээр аваачиж, хотынхон нь түүн уруу чулуу шидэж ал. Учир нь тэр бүсгүй эцгийнхээ гэрт садарлан самуурч, Израильд шившигт хэрэг хийсэн. Чи дундаасаа ёрын мууг ийнхүү зайлуул.


Хэрвээ эр хүн гэрлэсэн эмэгтэйтэй унтаж байгаад баригдвал эмэгтэйтэй унтсан эр болон мөнөөх эмэгтэй хоёулаа үхвэл зохино. Та нар ёрын мууг Израилиас ийнхүү зайлуулах ёстой.


та нар тэр хоёрыг хотын хаалганы гадна гаргаж, тэдэн уруу чулуу шидэж ал. Учир нь тэр бүсгүй хотын дотор байсан ч хашхираагүй. Тэр эр хөршийнхөө эхнэрийг хүчирхийлсэн. Чи дундаасаа ёрын мууг ингэж зайлуул.


Хэрэв хэн нэг нь ах дүү Израилийн хөвгүүдээс хүн хулгайлж, түүнийгээ боолчилсон юмуу худалдсан нь мэдэгдвэл хулгайчийг ал. Та нар дотроосоо ёрын мууг ийнхүү зайлуул.


Тэгэхлээр одоо Гибеа дахь тэдгээр үл бүтэх этгээдүүдийг гаргаж өгөгтүн. Бид тэднийг алж, Израилиас энэ бузрыг зайлуулъя гэж хэлүүлэв. Гэвч Бениамины хөвгүүд өөрсдийн ах дүүс болох Израилийн хөвгүүдийг сонсохыг хүссэнгүй.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa