Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Дэд хууль 17:2 - Ариун Библи 2013

2 ЭЗЭН Бурханаас чинь чамд өгч буй хотуудын аль нэгэнд, та нарын дунд суудаг эрэгтэй, эмэгтэй аливаа хүн Түүний гэрээг зөрчиж, ЭЗЭН Бурханы чинь өмнө ёрын муу үйл хийж,

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

2 ЭЗЭН Бурханаас чинь чамд өгч буй хотуудын аль нэгэнд, та нарын дунд суудаг эрэгтэй, эмэгтэй хэн нэгэн хүн Түүний гэрээг зөрчин, ЭЗЭН Бурханы чинь өмнө муу үйл хийж,

Onani mutuwo Koperani




Дэд хууль 17:2
26 Mawu Ofanana  

Учир нь тэд Бурхан ЭЗЭНийхээ дуу хоолойг дуулгавартай дагалгүй, харин Түүний гэрээг зөрчиж, ЭЗЭНий зарц Мосегийн тушаасан бүхнийг сонссон ч үгүй, хийсэн ч үгүй билээ.


Тэр өөрийн эцэг Хезекиагийн нурааж хаясан мөргөлийн өндөрлөгүүдийг сэргээн барьж, Израилийн хаан Ахабын үйлдсэн шиг, Баалд зориулан тахилын ширээг босгон, Ашераг бүтээж бас тэнгэрийн бүх эрхэст мөргөн, үйлчлэв.


Энэ ч гэсэн шийтгэгдвэл зохих хилэнц болж болохсон. Учир нь би дээр буй Бурханыг үгүйсгэсэн хэрэг болохсон.


Мал амьтантай хавьтагчид заавал үхэх ёстой.


ЭЗЭНээс өөр бурхдад тахил өргөгчийг тонилгох ёстой.


Би тэднийг Египет нутгаас гаргахын тулд эцэг өвгөдийнх нь гараас хөтөлсөн тэр өдөр тэдэнтэй байгуулсан гэрээ буюу хэдийгээр Би тэдний хань нөхөр нь атал тэдний зөрчсөн гэрээтэй минь энэ нь адилгүй юм” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


«Тэд тугалыг хоёр хэсэгт огтолж, хэсгүүдийнх нь дундуур өнгөрчээ. Миний өмнө өөрсдийн байгуулсан гэрээний үгсийг биелүүлээгүй, гэрээг минь зөрчсөн хүмүүсийг буюу


Тийнхүү завхайрлыг үйлдсэн эсвэл цус урсгасан эмийг шүүх мэт чамайг Би шүүх болно. Би чам дээр уур хилэнгийн болон хардалтын цусыг авчирна.


Харин тэд гэрээг Адам шиг зөрчив. Тэнд тэд Надад итгэмжгүй хандав.


Бүрээгээ амандаа! Гэрээг минь зөрчиж, хуулиас минь тэрсэлсэн учир ЭЗЭНий өргөөний эсрэг Бүргэд мэт дайсан ирж байна.


Чи Израилийн хөвгүүдэд “Израилийн хөвгүүдээс эсвэл Израильд түр сууж буй аливаа ирмэл хүн үр удмаасаа Молехт өгвөл гарцаагүй алуулах ёстой. Нутгийн ард олон түүн уруу чулуу чулуудна.


Миний зарлигуудыг та нар хэрэгсэлгүй, сэтгэл чинь шийдвэрүүдийг минь жигшсэнээр та нар Миний бүх тушаалыг биелүүлэлгүй, гэрээг минь зөрчих аваас


Би гэрээнийхээ өс хонзонг авах илдийг дээр чинь авчрах бөгөөд хотууддаа хамт цуглах үед чинь Би та нарын дунд тахал илгээж, та нар дайсны гарт тушаагдах болно.


чи тийм ёрын муу үйл хийсэн эрийг эсвэл эмийг хотын гулдан хаалганд аваачиж, тэр эр эсвэл эмийг үхтэл нь чулуугаар шид.


Өнөөдөр бидний Бурхан ЭЗЭНээс зүрхээ урвуулж, тэдгээр үндэстний бурхдад очиж зарагдах эр, эм эсвэл гэр бүл, овог та нарын дундаас гаруузай. Та нарын дотор хорт үр, гашуун үндэс бий болох вий дээ.


хүмүүс “Эцэг өвгөдийнх нь Бурхан ЭЗЭН Египет нутгаас тэднийг гаргахдаа байгуулсан гэрээг тэд хаяж,


Учир нь би эцэг өвгөдөд нь андгайлсан ёсоороо сүү, зөгийн балаар бялхсан тэр газарт тэднийг аваачсаны дараа тэд цадтал идэж, таргалах бөгөөд өөр бурхдад зарагдаж, Намайг үл тоомсорлон, Миний гэрээг зөрчинө.


Тиймээс өөрсдийгөө хяна. ЭЗЭН Бурханаас чинь та нартай байгуулсан гэрээг мартаж, ЭЗЭН Бурханыхаа хориглосон ямар нэгэн хэлбэр дүрстэй сийлмэл хөрөг та нар бүтээгүүзэй.


Мосегийн хуулийг үл хэрэгсэгч нь хоёр буюу гурван гэрчтэйгээр өршөөлгүй үхдэг.


Хэрэв та нар Бурхан ЭЗЭНийхээ тушаасан гэрээг зөрчин, өөр бурхдад очиж үйлчлэн тэдэнд мөргөвөл ЭЗЭНий уур хилэн та нарын эсрэг шатаж, Түүний өгсөн сайхан нутаг дээр нь та нар төдөлгүй мөхөх болно гэв.


Израиль нүгэл үйлдэж, Миний тэдэнд тушаасан гэрээг минь тэд бас зөрчсөн. Тэд хориг цээртэй зүйлсээс заримыг авч, хулгай хийж, бас хууран мэхэлсэн. Түүгээр барахгүй тэдгээрийг өөрсдийн эд зүйлс дунд тавьсан.


Хориг цээртэй зүйлсийг авсан хүн, ЭЗЭНий гэрээг зөрчиж, Израильд шившигт зүйлийг үйлдсэн учир өөрт байгаа бүхний хамт галд шатаагдана” гэж хэл гэлээ.


Тиймээс ЭЗЭНий хилэн Израилийн эсрэг шатаж, Тэр айлдахдаа —Энэ үндэстэн тэдний өвөг эцгүүдэд Миний тушаасан Миний гэрээг зөрчиж, Миний дуу хоолойд дуулгаваргүй хандлаа.


Иоаш өөр уруу нь давшлан зогсож буй бүгдэд —Баалын төлөөнөөс заргалдан тэмцэх гээ юү? Түүнийг аврах хүмүүс нь та нар юм уу? Баалын төлөөнөөс заргалдан тэмцэгч нь өглөө гэхэд алагдаг. Түүний тахилын ширээг нураасан болохоор Баал бурхан л юм бол өөрийнхөө төлөө өөрөө заргалдан тэмцэг гэв.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa