Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Дэд хууль 17:14 - Ариун Библи 2013

14 ЭЗЭН Бурханы чинь чамд өгч буй газарт чи хүрч очоод, түүнийг эзэмшиж, тэнд оршин суухдаа “Бидний эргэн тойронд байгаа бүх үндэстэн шиг, хааныг дээрээ залъя” гэвэл

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

14 ЭЗЭН Бурханаас чинь чамд өгч буй тэр газарт чи хүрч очоод, түүнийг эзэмшиж, тэнд оршин суухдаа “Бидний эргэн тойронд байгаа бүх үндэстнүүдийнх шиг өөрсдийнхөө дээр хааныг залъя” гэвэл

Onani mutuwo Koperani




Дэд хууль 17:14
17 Mawu Ofanana  

Миний та нарт эзэмшил болгон өгөх Канаан нутагт та нар орохдоо, та нарын эзэмших нутагт Би аливаа байшинд хөгцний толбыг тавихад


Та нар нутгийн эзэмшлийг аван тэнд амьдрагтун. Учир нь тэр нутгийг Би та нарт эзэмшүүлэхээр өгсөн билээ.


ЭЗЭН Бурханаас чинь та нарт өгч байгаа тэр газрыг эзэмшихээр очихын тулд та нар Иордан голыг гатлах гэж байна. Та нар түүнийг эзэмшин тэндээ оршин суух болно.


ЭЗЭН Бурханы чинь чамд өгч байгаа тэр газарт чи хүрч очихдоо, тэндхийн үндэстнүүдийн жигшүүрт үйлсийг хийхэд бүү суралц.


ЭЗЭН Бурханыхаа чамд өв болгон өгч буй газар нутагт орж, түүнийг эзэгнэн тэнд амьдран суухдаа,


Тэр биднийг энд авчраад, энэ газар нутаг, сүү зөгийн бал бялхсан энэ нутгийг бидэнд өгсөн.


ЭЗЭН Бурхан чинь чиний эзэмшихээр очих гэж байгаа тэр газар чамайг оруулж, олон үндэстнийг буюу хит, гиргаш, амори, канаан, периз, хиви, иебусчууд хэмээх та нараас ч олон, илүү хүчтэй долоон үндэстнийг та нарын өмнөөс хөөн гаргаж,


ЭЗЭНий зарц Мосегийн та нарт тушаан хэлсэн үг болох “Та нарын Бурхан ЭЗЭН та нарыг амрааж, энэ газрыг та нарт өгнө” гэснийг сана.


Ийнхүү өвөг дээдэст нь өгөхөөр амласан бүх нутгийг ЭЗЭН, Израильд өгсөн ба тэд түүнийг эзэмшин, тэндээ суурьшин амьдрав.


Гэтэл бүхий л гай гамшиг, зовлон шаналангаас чинь аварсан өөрсдийнхөө Бурханыг та нар өнөөдөр үл хэрэгсэн түлхэж, “Бидний дээр хааныг тавигтун!” гэцгээсэн. Тиймээс одоо Бурханы өмнө овог ба мянга түмээрээ зогсогтун гэж хэлэв.


Тэгээд Самуел ард олонд хаанчлалын эрхийг хэлж, тэдгээрийг номд бичин ЭЗЭНий өмнө тавив. Самуел бүх ард олныг гэр гэр уруу нь явуулав.


Тэгээд бүх ард олон Самуелд —Бид өөрсдөдөө хааныг гуйснаараа өөрсдийн бүх нүгэл дээр энэ бузрыг нэмсэн тул биднийг үхүүлэхгүйн тулд боол биднийхээ төлөө Бурхан ЭЗЭНдээ залбирна уу гэцгээв.


Нядлах тахилын ёслолд Иессиг уригтун. Чиний юу хийхийг Би чамд зааж өгнө. Миний нэрлэх хүнд чи тос цутгагтун! гэв.


Тэрээр —Та нарыг захирах хааны эрх нь ийм байх юм. Хаан та нарын хөвгүүдийг авч, өөрийн морин тэрэгчин ба агтчин болгож, тэд хааны тэрэгнүүдийн өмнө гүйж байх болно.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa