Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Дэд хууль 17:1 - Ариун Библи 2013

1 Чи Бурхан ЭЗЭНдээ согогтой, ямар нэгэн гажигтай муу үхэр, хонийг бүү өргө. Тэр чинь Бурхан ЭЗЭНд чинь жигшүүрт зүйл юм.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

1 Чи өөрийн Бурхан ЭЗЭНд өө сэвтэй, ямар нэгэн согогтой үхэр, хонийг бүү өргө. Учир нь тэр чинь чиний Бурхан ЭЗЭНий өмнө жигшүүрт зүйл юм.

Onani mutuwo Koperani




Дэд хууль 17:1
19 Mawu Ofanana  

Тэдний хойноос туранхай, маш муухай долоон үхэр гарч ирлээ. Би тэдэн шиг муухай үхрүүдийг Египетийн нутагт хэзээ ч үзээгүй билээ.


Та нарын төл согоггүй, нэг настай эр төл байх ёстой. Та нар түүнийгээ хонь эсвэл ямаанаас ав.


Дэнс хуудуутай аваас ЭЗЭНд жигшил. Туухай төгс болбоос Түүнд тааламж.


Буруутын өргөл ЭЗЭНд адлагдах. Чигч шударга хүмүүсийн залбирал Түүнд таалагдах.


Зөрүүтэй хэмжүүр ба дэнсний Аль аль нь ЭЗЭНд жигшүүр.


ЭЗЭНий үзэн яддаг нь зургаа агаад Тийм ээ, Түүний сэтгэлийн жигшүүр нь дараах долоо билээ.


Хэрэв түүний өргөл нь бод малын шатаалт тахил байх аваас тэрээр согоггүй эр малыг өргөх бөгөөд ЭЗЭНий өмнө хүлээн авагдахын төлөө уулзалтын майхны үүдэнд үүнийг өргөг.


Та нар сохрыг тахил болгон өргөж байгаа нь муу биш гэж үү? Та нар доголон ба өвчтэйг өргөж байгаа нь муу биш гэж үү? Үүнийг захирагчдаа аваачиж өг. Тэр та нарт таатай хандах уу? Эсвэл тэр та нарыг элэгсэгээр хүлээн авах уу?” гэж түг түмдийн ЭЗЭН айлдаж байна.


Та нар ЭЗЭНд согоггүй нэг залуу бух, нэг хуц, долоон эр хургаар тааламжит үнэр буюу шатаалт тахил өргө.


Харин тэр нь доголон юмуу сохор эсвэл өөр ямар нэгэн согогтой муу байвал түүнийг ЭЗЭН Бурхандаа тахил болгон өргөж болохгүй.


Янхны олсон мөнгө хийгээд эр янхны олсон хөлсийг ямар ч ам өчгийн өргөлд зориулахаар ЭЗЭН Бурханыхаа өргөөнд бүү оруул. Хоёуланг нь ЭЗЭН Бурхан чинь жигшдэг билээ.


тэр эмэгтэй бузартсан учир түүнийг явуулсан анхны нөхөр нь дахин эхнэрээ болгон авч болохгүй. Ингэх нь ЭЗЭНий өмнө жигшүүрт зүйл болно. ЭЗЭН Бурхан чинь чамд өв болгон өгч буй газар нутагт чи нүгэл бүү авчир.


Тийм зүйл хийдэг, шударга бусыг үйлддэг хэн боловч ЭЗЭН Бурханд чинь жигшүүртэй билээ.


Чи бурхдынх нь хөргүүдийг галд шатаа. Алт, мөнгөн бүрхүүлд нь бүү шуна, түүнийг өөртөө бүү ав. Чи түүнээс болж урхидуулуузай. Бурхан ЭЗЭНий чинь жигшин үздэг зүйл энэ юм.


тэгэх тусмаа мөнх Сүнсээр өө сэвгүй Өөрийгөө Бурханд өргөсөн Христийн цус нь мөс чанарыг маань үхлийн үйлсээс цэвэрлэн, амьд Бурханд үйлчлүүлнэ шүү дээ!


харин гэм зэмгүй бөгөөд толбогүй хурганых адил Христийн үнэт цусаар золигдсоноо мэдэгтүн.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa