Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Дэд хууль 16:22 - Ариун Библи 2013

22 Бурхан ЭЗЭНий чинь үзэн яддаг чулуун баганыг чи өөртөө бүү босго.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

22 Чиний Бурхан ЭЗЭНий үзэн яддаг чулуун баганыг чи өөртөө зориулан бүү босго.

Onani mutuwo Koperani




Дэд хууль 16:22
13 Mawu Ofanana  

Учир нь тэд ч бас өндөр толгой бүрийн орой дээр ба ногоон мод бүрийн доор өөрсдөдөө зориулж мөргөлийн өндөрлөгүүд, онго баганануудыг болон Ашерагийн модон шонг босгож тавив.


Бүх өндөр толгод болон ногоон мод бүрийн доор тэд өөрсдөдөө зориулан онго багананууд ба Ашерагийн шонгуудыг босгож,


Өөртөө зориулан шүтээн бас дээр тэнгэр дэх, доор газар дахь, газрын доор усан дахь ямар нэг дүрсийг бүү хий.


Харин чи тэдний тахилын ширээнүүдийг нурааж, тэдний чулуун баганануудыг хэмхчиж, тэдний Ашерагийн модон шонгуудыг нь хуга цавч.


Гэсэн хэдий ч Би та нарт Өөрийн бүх зарц болох эш үзүүлэгчдээ илгээж “Миний үзэн яддаг энэ жигшүүрт зүйлийг бүү хийгээч” гэж хэлүүлсэн.


Та нар бөхийн мөргөх гэж шүтээн ба сийлмэл хөрөг бүү хий, чулуун багана ч бүү босго, нутагтаа хэлбэрт чулуу ч бүү байрлуул. Учир нь Би ЭЗЭН, та нарын Бурхан.


Мөн та нарын нэг нь ч нөгөөгийнхөө эсрэг зүрхэндээ хорон мууг бүү төлөвлө. Худал андгайд бүү дурла. Энэ бүхэн нь Миний үзэн яддаг зүйлс юм” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Тэд ЭЗЭНий үзэн яддаг жигшүүрт үйлдэл бүхнийг бурхдадаа зориулан хийж, бүр хөвгүүд, охидоо ч галд шатаан бурхдадаа өргөдөг. Харин чи ЭЗЭН Бурхандаа ийн үйлдэж болохгүй.


Та нар завхарч, өөрсдөдөө ямар нэг хэлбэр дүрс бүхий сийлмэл хөргийг бүтээгүүзэй. Эр эсвэл эм амьтны дүрс,


Тиймээс өөрсдийгөө хяна. ЭЗЭН Бурханаас чинь та нартай байгуулсан гэрээг мартаж, ЭЗЭН Бурханыхаа хориглосон ямар нэгэн хэлбэр дүрстэй сийлмэл хөрөг та нар бүтээгүүзэй.


Чи тэр нутагт хүүтэй, ач хүүтэй болоод өнө удаан амьдран суухдаа завхарч, ямар нэг дүрстэй шүтээн хийж, ЭЗЭН Бурханыхаа уур хилэнг хөдөлгөн Түүний мэлмийд ёрын муу гэснийг үйлдэх аваас


Түүнчлэн бас николайчуудын сургаалыг сахигчид ч чамд бий.


Гэвч чамд сайн юм бий. Миний үзэн яддаг николайчуудын үйлсийг чи ч мөн үзэн яддаг.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa