Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Дэд хууль 16:16 - Ариун Библи 2013

16 Жилд гурван удаа танай бүх эрчүүд Түүний сонгох газарт Исгээгүй талхны баяр, Долоо хоногийн баяр, Майхан баяраар ЭЗЭН Бурханыхаа өмнө үзэгдэх ёстой. Тэд ЭЗЭНий өмнө гар хоосон үзэгдэж болохгүй.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

16 Жилд гурван удаа танай бүх эрчүүд Түүний сонгох газарт Исгээгүй Талхны баяр, Долоо Хоногийн баяр, Майхан баяраар ЭЗЭН Бурханыхаа өмнө үзэгдэх ёстой. Тэд ЭЗЭНий өмнө гар хоосон үзэгдэж болохгүй.

Onani mutuwo Koperani




Дэд хууль 16:16
29 Mawu Ofanana  

Соломон ЭЗЭНд зориулан зассан тахилын ширээнд жилд гурван удаа шатаалт тахил, эвийн тахил тахиж бас ЭЗЭНий өмнө байрлах уг ширээн дээр утлага өргөдөг байлаа. Ингээд тэр өргөөг дуусгалаа.


Үүнийг өдөр тутмын журмын дагуу, Мосегийн тушаал ёсоор Амралтын өдрүүд, шинэ сар болон жил бүрийн гурван баяр ёслол болох Исгээгүй талхны баяр, Долоо хоногуудын баяр, Майхан баярын үед тахидаг байв.


Долдугаар сар болоход Израилийн хөвгүүд хот хотдоо байсан бөгөөд ард түмэн бүгд нэг хүн мэт Иерусалимд цуглацгаав.


Тиймээс тэд тунхаглан, бүх хотууддаа болон Иерусалимд тунхгийг давтаж —Толгод өөд гар. Бичигдсэний дагуу майхан барихаар чидуны мөчир, зэрлэг чидуны мөчир, гавирт модны мөчир, далдуу модны мөчир болон бусад навчит моддын мөчрүүдийг авчир гэсэн билээ.


Ийшээ, овгууд, ЭЗЭНий овгууд Израилийн тогтоолын дагуу ЭЗЭНий нэрд талархахаар өгсөнө ажээ.


Тэд Сионд Бурханы өмнө үзэгдэн Хүчээс хүчинд хүрдэг.


Аяа, Түг түмдийн Бурхан ЭЗЭН, Залбирлыг минь сонсооч. Аяа, Иаковын Бурхан, Сонор тавин чагнаач. Села


Нэрд нь дүйцэх яруу алдрыг ЭЗЭНд өргөгтүн. Өргөлөө авчран Түүний өргөөний хашаанд ирэгтүн!


Харин илжигний анхны төлийг хургаар золигтун. Хэрэв золихгүй гэвэл хүзүүг нь хугал. Чи хөвгүүдийнхээ ууган бүрийг золь. Миний өмнө хэн ч гар хоосон үзэгдэж болохгүй.


Учир нь Би үндэстнүүдийг чиний урдаас хөөж, хил хязгаарыг чинь өргөжүүлнэ. Жилд гурван удаа чи Бурхан ЭЗЭНийхээ өмнө үзэгдэхээр ирэх тэр үед ямар ч хүн газарт чинь шунахайрахгүй.


Түүний ашиг, биеэ үнэлсний хөлс нь ЭЗЭНд ариун болно. Орлого нь нөөцлөгдөхгүй, хадгалагдахгүй, харин ЭЗЭНий өмнө амьдрах хүмүүсийн сайн хоол, сайхан хувцсанд зориулагдана.


Манай баяр наадмын хот Сионыг харагтун! Ажин түжин орон, Гадаснууд нь хэзээ ч сугарахгүй, Нэг ч аргамж нь тасрахгүй, Эвхэгдэхгүй майхан болох Иерусалимыг нүд чинь үзнэ.


Тахилын сүрэг адил, Иерусалимын тогтоогдсон наадмуудын үеэр тэнд байдаг хонин сүрэг адил нурсан хотууд хүн сүргүүдээр дүүргэгдэнэ. Тэгээд тэд Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно»” гэв.


Израилийн хөвгүүдэд “Долоо дахь сарын арван тавнаас долоо хоногийн турш ЭЗЭНд Майхан баяр болой.


Та нар ихийг хүлээсэн боловч өчүүхэн л ирсэн. Та нар гэр уруугаа зөөхөд Би түүнийг чинь хийсгэсэн. Яагаад? Түг түмдийн ЭЗЭН тунхаглах нь —Яагаад гэвэл та нар цөмөөрөө өөр, өөрийн гэр уруу гүйлдэж байхад Миний өргөө эзгүй хоосон байна.


Тэгээд гэрт орж, эх Мариагийнхаа хамт буй хүүхдийг хараад, сөгдөн Түүнд мөргөж, эрдэнэсийн хайрцгаа нээгээд алт, гүгэл, миррийг бэлэг болгон өргөв. —


Тэд зарцыг нь барьж зодоод хоосон буцаажээ.


Иудейчүүдийн Майхан баяр ойртжээ.


Чи ЭЗЭНий сонгож авах газарт ЭЗЭН Бурханыхаа өмнө долоо хоног баярыг тэмдэглэ. ЭЗЭН Бурхан чинь чиний бүх бүтээгдэхүүн, гараар хийсэн аливаа ажил үйлсийг чинь ивээх учир чи сэтгэл дүүрэн баярла.


ЭЗЭН Бурханыхаа өгсөн ивээлийн хэрээр хүн бүр гарынхаа өгч чадах хэрээр өргө.


ЭЗЭН Бурханыхаа сонгож авах газарт бүх Израиль Түүний өмнө үзэгдэхээр ирэх тэр үед та нар энэ хуулийг уншиж, бүх Израильд сонсго.


Тэр хүн жилийн жилд Шилод өгсөн очиж, түг түмдийн ЭЗЭНд мөргөж тахил өргөхөөр төрөлх хотоосоо явдаг байлаа. Тэнд Елигийн хоёр хөвгүүн Хофни, Финехас нар ЭЗЭНий тахилчид байв.


Тэд —Хэрвээ та нар Израилийн Бурханы авдрыг буцааж илгээх бол юу ч үгүй хоосон илгээж болохгүй. Харин та нар Түүнд ялын тахил заавал төл! Тэгвэл та нар эдгэрч, Бурханы мутар яагаад та нараас холдож салахгүй байгааг мэдэх болно гэв.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa