Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Дэд хууль 16:11 - Ариун Библи 2013

11 ЭЗЭН Бурхан чинь нэрээ тавихаар сонгох газарт чи, чиний хүү, чиний охин, чиний зарц, шивэгчин, хотод чинь оршин суудаг леви, та нарын дунд байгаа ирмэл хүмүүс, өнчин, бэлэвсэн цөмөөрөө ЭЗЭН Бурханыхаа өмнө хөгжин баярла.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

11 ЭЗЭН Бурхан чинь нэрээ тавихаар сонгох газарт чи болон чиний хүү, чиний охин, чиний зарц, шивэгчин, хотод чинь оршин суудаг левичүүд, та нарын дунд байгаа харийнхан, өнчин хүн, бэлэвсэн эмэгтэй цөмөөрөө ЭЗЭН Бурханыхаа өмнө хөгжин баярла.

Onani mutuwo Koperani




Дэд хууль 16:11
16 Mawu Ofanana  

Та нар Надад зориулан шороогоор тахилын ширээ босгож, дээр нь шатаалт тахил ба эвийн тахилаа хонь ба үхрүүдээ өргө. Би нэрээ сануулах газар бүрд та нар дээр очиж, та нарыг ерөөнө.


Зөвт байдлыг баяртайгаар үйлдэгч, Замуудад тань Таныг санадаг хүнтэй Та уулзана. Үзэгтүн, бид нүгэл үйлдэж, Үүнийгээ удаан хугацаагаар үргэлжлүүлсээр байсан учир Та уурласан. Бид аврагдах болов уу?


Нүдний маань өмнө хоол хүнс тасарч, Бурханы маань өргөөнөөс Баяр баясгалан, инээд хөөр алга болсон биш үү?


ЭЗЭНий дотор би баясан хөөрч, Авралынхаа Бурхан дотор баярлана.


Үүгээр барахгүй Бурханы дотор бидний Эзэн Есүс Христээр дамжин баярлан хөөрдөг. Түүгээр бид эдүгээ эвлэрлийг авав.


Бид та нарын итгэлийг захирдаггүй. Харин бид баяр баясгалангийн чинь төлөө хамтран ажиллагчид юм. Учир нь та нар итгэлээрээ зогсдог.


Та нар хөвгүүд, охид, зарц шивэгчингүүдийнхээ хамт ЭЗЭН Бурханыхаа өмнө баясан цэнгэнэ. Мөн танай хотод буй левичүүд, та нарын дунд хувь ч үгүй, өв ч үгүй тул бас та нартай хамт баясан цэнгэнэ.


Харин чи ЭЗЭН Бурханыхаа сонгож авах газарт Бурхан ЭЗЭНийхээ өмнө хөвгүүд, охид, зарц шивэгчингүүд, хотынхоо левичүүдийн хамт үүнийг идэж, гарынхаа ажил үйл бүрийн төлөө ЭЗЭН Бурханыхаа өмнө баясан цэнгэ.


Харин Бурхан ЭЗЭН чинь нэрээ тавин Өөрөө суухаар танай овгуудаас сонгох тэр газрыг та бүхэн хайж, тэнд та нар оч.


Та нар ЭЗЭН Бурханыхаа өмнө тэндээ хооллож, Бурхан ЭЗЭНийхээ ивээсэн, гарынхаа ажил үйл бүрийн төлөө гэр хотлоороо баясаж цэнгэцгээ.


Хотод чинь суудаг, та нар дунд хувь ч үгүй, өв ч үгүй левичүүд мөн ирмэл хүн, өнчин, бэлэвснийг ирүүлж, хооллон цатгавал ЭЗЭН Бурхан чинь гарын бүх үйлд чинь чамайг ивээх болно.


Чи ЭЗЭН Бурханыхаа өмнө Долоо хоногуудын баярыг тэмдэглэж, ЭЗЭН Бурхан чинь чамайг ивээсэн шиг гарынхаа сайн дурын өргөлийн барьцыг өргө.


Тэр баяраараа чи болон чиний хөвгүүд, охид, зарц шивэгчингүүд, танай хотод оршин суудаг леви хүн, ирмэл хүмүүс, өнчин, бэлэвсэн цөмөөрөө хөөрөн баярла.


ЭЗЭН Бурхан чинь чамд болон чиний гэр бүлийнхэнд өгсөн бүх сайн сайхны төлөө чи болон левичүүд мөн чиний дунд байгаа ирмэл хүмүүс баярлах ёстой.


Эзэний дотор үргэлж баярла. Би дахин хэлнэ. Баярлагтун!


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa