Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Дэд хууль 15:7 - Ариун Библи 2013

7 Хэрэв ЭЗЭН Бурханы чинь чамд өгч буй газар нутаг дээрх аль нэгэн хотод чиний ах дүүсийн дотор ядуу хүн байвал чи тэр ядуу ах дүүдээ хатуу зүрх бүү гарга, түүнээс гараа бүү тат.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

7 Хэрэв ЭЗЭН Бурхан чинь чамд өгч буй газар нутаг дээрх аль нэгэн хотод чиний ах дүүсийн дотор ядуу хүн байвал чи тэр ядуу ах дүүдээ хатуу зүрх сэтгэл бүү гарга. Түүнээс гараа бүү тат.

Onani mutuwo Koperani




Дэд хууль 15:7
15 Mawu Ofanana  

Хүмүүс болон тэдний эхнэрүүд, иудей ахлагч нарынхаа эсрэг чанга дуугарав.


Тиймээс бэхлэлтгүй хотуудад амьдрагч хөдөө нутгийн иудейчүүд Адар сарын арван дөрөвний өдрийг баясал, найр наадмаар өнгөрүүлж, бие биендээ идээний хувийг илгээх баярын өдөр болгодог.


Энэ нь иудейчүүд дайснаасаа ангижирсан өдөр мөн тэдний хувьд уй гашуугаас баяр хөөр, гашуудлаас цэнгэлийн өдөр болж хувирсан сар байсан тул тэд энэ хоёр өдрийг найр наадам, баяр хөөр мөн идээний хувийг бие биендээ илгээх болон ядуучуудад бэлэг өгөх өдрүүд болгох ёстой байв.


Хэрэв чи Миний ард түмэнд буюу дунд чинь буй ядуу хүнд мөнгө зээлдүүлбэл түүнтэй зээл олгогч хүн шиг харьцаж болохгүй. Чи түүнээс зээлийн хүүг бүү шаард.


Ядууг энэрэгч нь ЭЗЭНд зээлдүүлэгч Өгсөн бүгд нь буцаж төлөгдмүй.


Хоосон ядууг хашхирахад чихээ чи таглаваас Хожим өөрөө орилон дуудавч хариуг эс авна.


Өлсөгчдөд өөрийгөө өгч, Зовогсдын сэтгэлийг цатгавал, Гэрэл чинь харанхуйд мандаж, Бүрхэг бүүдгэр чинь үд дунд мэт байх болно.


Хэрэв ах дүү чинь ядуурч, та нарын хажууд өөрийгөө тэтгэх боломжгүй болох аваас та нар түүнийг ирмэл хүн буюу түр суугчийн адил тэтгэн өөрсөдтэйгөө хамт амьдруул.


Харин тэр үл хүсэн, явж түүнийг өр ширээ төлтөл нь шоронд хаяв.


Гуйсан хүнд өг, чамаас зээлэхийг хүссэн хүнээс бүү зайлсхий.


Газар дэлхий дээр ядуу зүдүү хүн хэзээ ч тасрахгүй. Тиймээс би чамд “Өөрийнхөө газар нутаг дээрх гачигдаж буй ядуу зүдүү ах дүүстээ чи гараа сунгаж бай” гэж тушааж байна.


Үл бүтэх бодол зүрхэндээ тээхээс болгоомжил! “Өр авлага цуцлах долоо дахь жил ойртлоо” гээд ядуу ах дүүгээ муухай харж, түүнд юу ч өгөхгүй байвал тэрээр ЭЗЭНд чиний эсрэг мэдүүлж, тэр нь чамд гэм нүгэл болно.


Нутагт чинь танай хотод суудаг ах дүү чинь ч бай, ирмэл хүн ч бай ядуу зүдүү хөлсний хүнээ чи бүү дарангуйл.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa