Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Дэд хууль 15:6 - Ариун Библи 2013

6 ЭЗЭН Бурхан чинь чамд амласан ёсоороо чамайг ивээх үед чи олон үндэстнүүдэд зээлдүүлнэ, харин чи зээлж авахгүй. Чи олон үндэстнүүдийг захирна, харин чи тэдэнд захирагдахгүй.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2004

6 ЭЗЭН Бурхан чинь чамд амласан ёсоороо чамайг ивээх болно. Чи олон үндэстнүүдэд зээлдүүлнэ. Харин чи зээлж авахгүй. Чи олон үндэстнүүдийг захирна. Харин чи тэдэнд захирагдахгүй.

Onani mutuwo Koperani




Дэд хууль 15:6
14 Mawu Ofanana  

Ефрат мөрнөөс авахуулан Филистийн нутаг хүртэл мөн Египет улсын хил хүртэлх бүхий л хаанчлалуудыг Соломон захирч, тэдгээр нь Соломоны амьдралын бүх өдрүүдэд түүнд алба гувчуур барин үйлчилдэг байлаа.


Соломон, голын наад талд орших бүхнийг буюу Тифсагаас Газ хүртэлх, голын баруун талын бүх хааныг захирах эрх мэдэлтэй байв. Түүний харьяа эргэн тойронд амар амгалан байв.


Тэгэхээр зарцынхаа гэрийг Өөрийнхөө өмнө мөнхөд байлгахын тулд одоо түүнийг ерөөх нь Таны таалалд нийцэг. Учир нь ЭЗЭН минь, Та ерөөсөн агаад тэр нь мөнхийн ерөөл болсон билээ гэв.


Евфрат мөрнөөс филистчүүдийн нутаг хүртэл мөн Египетийн хил хүртэлх бүх хааныг Соломон захирдаг байв.


Мөн Иерусалим хүчирхэг хаадтай байсан бөгөөд тэд Евфрат мөрний тэртээх бүгдийг захиран өөрсдөдөө алба гувчуур, гааль ба татвар төлүүлж байсныг олж мэдэв.


Тиймээс тэднийг дарласан дарлагчдын гарт Та тэднийг тушаасан. Гэвч тэд зовлон шаналантай үедээ Таныг дуудахад Та тэнгэрээс сонсож, Аугаа энэрлээрээ тэднийг дарлагчдын гараас аврах аврагчдыг Та тэдэнд өгсөн.


Нигүүлсэнгүй бөгөөд зээлдүүлдэг хүн сайн байна. Тэрээр шүүхэд хэргээ батлах болно.


Буруут хүн зээлээд буцааж эс өгнө Зөвт хүн харин өгөөмрөөр өгдөг.


Тэр үргэлж элэгсэг агаад зээлүүлдэг. Үр удам нь ерөөлтэй.


Баян хүн ядуугийн захирагч. Өртөн нь зээлдүүлэгчийнхээ зарц.


Харин та нар дайснуудаа хайрла, сайныг үйлд, хариу харж бүү зээлдүүл. Тэгвэл шагнал чинь агуу болоод та нар Хамгийн Дээд Нэгэний хөвгүүд байх болно. Учир нь Тэр Өөрөө үл талархагсдад болон ёрын муу хүмүүст ч аятайхан ханддаг юм.


Өнөөдөр миний чамд даалган өгч байгаа энэ бүх тушаалыг сахин мөрдөхийн тулд чи гагцхүү ЭЗЭН Бурханыхаа дуу хоолойд дуулгавартай бай.


Тэрээр чамд зээл өгнө. Харин чи түүнд зээл өгч чадахгүй. Тэр толгой болж, чи сүүл болно.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa